Гадаад хэргийн сайдаар Л.Пүрэвсүрэн томиллоо
Гадаад хэргийн сайдаар Л.Пүрэвсүрэн томилох үер гишүүдийн хэлсэн “захиас”-ын хүргэж байна.
2014.12.09

Гадаад хэргийн сайдаар Л.Пүрэвсүрэн томиллоо

УИХ-ын чуулганаар засгийн газрын шинэ сайд нарын томиллоо. Гадаад хэргийн сайдаар Л.Пүрэвсүрэн томилох үер гишүүдийн хэлсэн “захиас”-ын хүргэж байна.

Ц.Даваасүрэн: 2000 оноос өмнө гадаад харилцааны сайд  байсан хүмүүсийг санаарай.
 

Гадныхан “та нарт яаж итгэх юм бэ” гэж ханддаг болж. Дотооддоо иргэдийн төрд итгэх итгэл бүүр алдарчихсан байна. Гадаадаа итгэл бүүр алдрах юм бол бид дуусна шүү. 2000 оноос өмнө гадаад харилцааны сайд  байсан хүмүүсийг санаарай. Бид тэгж бодож хотын дарга, гадаад хэргийн сайд нарыг томилдог, хүний хүн гэж боддоггүй байсан. Өнөөдөр бид монголоос өөр улс дэлхийд байхгүй юм шиг л аашилж байна. Бид хоёр хөршийнхөө дэргэд сумын цолгүй бөх шүү.../Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү/

О.Содбилэг: Бид дэлхийн геополитикийн “эвгүй” нөхцөл байдалд байна. 

Хэдэн зүйл захиж хэлмээр байна. Саяхан манайхтай яг ижил нөхцөлд байдаг Казакстаны Ерөнхийлөгч үг хэлж байсан. Та үүнийг сонссон байхаа. Бид дэлхийн геополитикийн “эвгүй” нөхцөл байдалд байна. Энэ үед Монгол улсын гадаад бодлогын хувьд хоёр хөрш, гурав дах хөрштэйгөө хэрхэн харилцах вэ гэдгийг их зөв авч явах нь чухал. Үүнийг ухаалаг зөв хийгээрэй. Гадаадын болон манай хэвлэлүүд гадаадын иргэдийн асуудал их ярьж байна. Гадны хөрөнгө оруулагчид Монгол улсад очиход тэдгээр иргэдтэй яаж харьцаж байгааг хардаг. Монгол шорон юм шиг гаргахгүй байгаа тэр хүмүүсийг анхаараарай..../Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү/

Г.Баярсайхан: Гадаад харилцааны сайд юуг хийх ёстой, ёсгүй анхаараарай.

Монгол улсын үе үеийн Засгийн газрын өмнөх засгийн газрынхаа гарын үсэг зурсан гэрээ, бусад зүйлсээсээ буцамтгай байр сууриас хандсанаас дэлхийд ялангуяа гадаад хөрөнгө оруулагчдын дунд нэр хүнд асар их унасан байдаг гэдгийг анхаараарай. Мөн сая Монгол улсын Ерөнхийлөгч анх удаа хоёр хөршийнхөө тэргүүнийг урьсан. Энэ бол дипломатын түүхэнд байгаагүй зүйл. Энэ том амжилтыг бий болгоход нэр дэвшигчийг гар бие оролцсон гэж ойлгож байгаа. Тиймээс Гадаад харилцааны сайд юуг хийх ёстой, ёсгүй анхаараарай. Гадаад харилцааны сайд хөрөнгө оруулалтыг л татах ёстой. Мөн яамны бүтэц дээр анхаараарай. Энэ яам өөрөө хоёр хөршийнхөө харилцааг хариуцаад явах нь зөв байна. Шадар сайд тусдаа комисс удирдахаар энэ хоёрын уялдаа алдагдаад байна...../Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү/

Ж.Энхбаяр: Шинээр Элчин сайдуудыг томилох гэж битгий яараарай. 

Шинээр Элчин сайдуудыг томилох гэж битгий яараарай. Шаардлагагүй газруудад маш олон элчин сайд томилогдсон. Нөгөө талаасаа өнгөрсөн хугацаанд томилогдсон мэргэжлийн бус хүмүүсээ анхаарч, татахгүй бол Монгол улсын нэрийг унагааж байгаа байдал их анзаарагдаж байна. Тамхины хэрэг эрс нэмэгдсэн байгаа шүү. Үүнийг цэгцлээрэй. Яаралтай дипломат ачааныхаа тэмдэг, шошгыг өөрчлөөрэй. Бүгдийг хуурамчаар үйлдэгдсэн байна. Нилээд сүлжээний байдалд орсон байна....../Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү/

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь Л.Пүрэвсүрэнг Гадаад хэргийн сайдаар томилохыг дэмжлээ