2014.11.21
Д.Ганхуяг: Улстөржөөд бүтээлч ажиллагаа бага байна
УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэд УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн саналыг хүргэж байна.
"Сонгуулиас бусад цагт хэтэрхий их улстөржиж байна. Тэр нь УИХ-аас үүдэлтэй байна. Төрийн түшээд улстөржих тусмаа бүтээлч үйл ажиллагаа маш бага байдаг. Хэд хэдэн чухал асуудлыг шийдмээр байна. УИХ-ын гишүүд бидэнд хуримтлагдсан асуудал их байна. Өнөөдөр бид хоёр төсөвтэй байна. УИХ 5 тэрбум ам.долларын бонд гаргаж өгч болно гээд хоёр, гурван төсөвтэй болгосон. Намын санхүүжилтийг ил тод болгомоор байна..."