2014.12.10

Д.Тэрбишдагва: Сайдын суудлыг өгч, авч явсан. Гоншигноод байх зүйл алга

Өчигдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилох асуудлыг хэлэлцсэн билээ.

Нийт 19 саяд томилсон бөгөөд орой 24.00 цаг өнгөртөл УИХ хуралдсан юм. УИХ-ын гишүүд сайд бүр дээр олноор санал хэлж, асуулт асуух нэр өгч байсанд УИХ-ын дарга З.Энхболд “ийм олон хүн үг хэлэх юмуу? Нэрээ татах хүн байна уу” гэх зэргээр асууж, мөн “асуудалтай холбоогүй зүйл асууж байна” хэмээн микрофоныг нь хааж байсан нь олон гишүүдийн бухимдлыг төрүүлсэн юм.

Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Асуулт асаахгүй гэж би бодсон юм. Яагаад гэвэл Шинэчлэлийн засгийн газарт хоёр жил гаруй ажилласан хүн үг хэлж, асуулт асууж гоншигноод байгаа юм шиг харагдахыг хүсээгүй юм. УИХ-ын даргын үг хэлэх эрхийг дахин дахин асууж, ард түмнээс сонгогдсон хүмүүсийн эрхийг хаагаад байгаа байдал чинь өөрийн эрхгүй үг хэлэх загатнуулж байна. Бид ардчилсан улс. Ард түмнээс сонгогдсон гишүүд үгээ хэлэх эрхтэй.Шинэ засгийн газар ямар Засгийн газар байгуулагдаж байгаа юм, хэн томилогдож байгаа юм, асуултад хэрхэн хариулж байна гэдгийг зөвхөн энэ 76 биш, монголын ард түмэн чиг тавин сонсож байна шүү дээ. Засгийн газрын гишүүд бүгд сууж байх ёстой. Нэг бүрчлэн үгийг бичиж авч байх ёстой. УИХ-ын гишүүд амбицаар биш ард түмнийг төлөөлж асууж байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газрын сайд хийж байсан хүний хувьд Шинэчлэлийн засгийн газрын бодлогуудыг үргэлжлүүлээсэй, алдаа дутагдал байсан бол сайжруулаад  авах гээхийн ухаанаар ажиллаасай гэж хүсэж байна. Шинэ Ерөнхий сайд Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж гурван үг хэлсэн. Ер нь сахилгатай, хариуцлагатай, дэг журамгүй байвал  ганц эдийн засаг яриад хөгжиж чадахгүй” гэлээ.