Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Л.Гантөмөрийг томилох санал 95 хувийн саналаар дэмжив
2014.12.09

БCШУ-ны сайдаар Л.Гантөмөрийг улираан томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг томилох тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 95 хувийн саналаар дэмжин баталлаа. Нийт 60 гишүүнээс 57 нь дэмжсэн юм.

Сайдад нэр дэвшигчийг батлахын өмнө УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Боловсролын багц хуулийг батлахдаа тэтгэвэрт гарч байгаа багшид 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэсэн заалт оруулсан. Гэтэл Сангийн яаманд 2015 оны төсвийг тодотгох хүрээнд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг 12 сар болгон бууруулах нь. Ийм байдлаар үнэлээд эхлэх юм бол боловсролын салбарт багшлах багш олдохгүй болно. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, мэргэжилтнүүдийн ганц хорогдож байгаа юм нь нэг удаагийн тэтгэмж. Үүнийг хасч болохгүй. Мөн хөдөөгийн сургуулийн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарахгүй бол сургуулийнхаа дотуур байранд амьдардаг багш олон байна” гэлээ.

Ж.Батсуурь “Би  хуурамч диплом байхгүй болсонд баярлаж байна. Гэхдээ бүрмөсөн байхгүй болохгүйгээр арга нь нарийссан болов уу гэж сэрдэж байна. Боловсролын системийн гажигийг засахад анхаарч ажиллаарай” гэсэн юм. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хоёр жилийн өмнө Засгийн газар байгуулагдаж байхад та хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарын  талаар хөтөлбөр оруулж ирнэ” гэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хөтөлбөр хэлэлцэгдээгүй байна. Хөдөөд ажиллаж байгаа залуу багш нарын нийгмийн, хөдөлмөрийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Хөдөөд ажиллаж байгаа залуу багш нар айлын хажуу өрөө, дотуур байранд ажиллаж байна шүү” гэдгийг анхааруулж байлаа.

Г.Баярсайхан “Энэ салбар бидний ирээдүйг тодорхойлох чухал салбар. Л.Гантөмөр сайдын ажиллаж байх үед миний харж байгаагаар их дээд сургуулийн элсэлт ил тод, цахимжисан, хэл ам татах нь нилээд багассан.гэдгийг тэмдэглэмээр байна. Хувийн салбарын хөрөнгө оруулалтын хөхүүлэн дэмжих нь чухал шүү”