М.Сономпил: Дэд сайд нарын тооны хуваарилалт маргаантай байгаа
УИХ-ын гишүүн М.Сономпилийг “Ярилцах танхим”-даа урилаа. Тэрбээр шинэчлэлийн Засгийн газрын Эрчим хүчний сайдын албыг хашиж байсан бөгөөд намын даргаа албан тушаалтай болгохын тулд сайдын суудлаараа наймаалцсан гэх яриа Төрийн ордонд дэгдсэн билээ. Бид энэ болон бусад асуудлаар ярилцсан юм.
-МҮДН-ын даргаМ.Энхсайхан Монгол Улсын сайд болчихлоо. Энэ албан тушаалыг зарим улстөрч “Албан тушаалгүй хунийг албан тушаалтай болгосон” гэж байна. Энэ бүхнээс болоод таныг Эрчим хучний сайдын суудлаасаа татгалзсан гэх яриа гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
Хамгийн түрүүнд Монгол Улсын сайд гэдэг албан тушаал маш хэрэгтэй, дутагдалтай байсныг хэлэх нь зүйтэй байх. Энэ бол гадны хөрөнгө оруулалтыг татаж. мөнгө босгох зорилготой төсөл хөтөлбөрүүдийг нэгтгэж зангидах үүрэг бүхий ажил. М.Энхсайхан даргын хувьд аж үйлдвэрийн томоохон төслүүд дээр сүүлийн үед ажилласан.
Энэ бүх ажлаа маш сайн хийсэн гэдгийг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд сайн мэдэж байсан учир Монгол Улсын сайдаар ажиллаж, гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой төсөл, хөтөлбөрүүдийн нэр хүндийг дээшлүүлж, цэгцлэх хэрэгтэй байна гэсэн санал тавьсан юм билээ.
Ингээд манай намынхан зөвлөлдөж 100 хувийн саналаар түүнийг энэ албан тушаалд суулгахыг дэмжсэн, Өөрөөр хэлбэл, манай намынхан улс орныхоо эрх ашгийг хамгийн түрүүнд тавьсан юм. Түүнээс биш хэн нэгэнд зориулж шинэ сайдын албыг байгуулчихсан юм биш шүү.
-МҮАН “Шударга ёс” эвсэлд нэг сайдын квоттой ч гэсэн Эрчим хүчний намыг эвсэлдээ аваад үлдчихэж болоогүй юм уу. Өнгөрсөн хугацаанд та энэ яамны сайдаар ажиллахдаа олон зүйл хийсэн гэдэг шүү дээ?
Эрчим хүчний яамыг' "Шударга ёс” эвслийг ав л гэсэн. Манай намын квот Монгол Улсын сайд байсан болохоор Эрчим хүчний яам бидний мэдлээс гарсан. Тэгээд ч намууд тохиролцсон юм билээ.
-Шинэчлэлийн Засгийнгазрын үед хамгийн сайн ажилласан сайдаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг таныг нэрлэж байсан. Өнгөрсөн хугацнанд эрчим хүчний салбарт багагүй ажил хийсэн хүний хувьд Эрчим хүчний сайдын суудлыг авч үлдэх талаар та ярилцаж үзсэн үү?
Энэ асуудлын талаар олонтаа ярилцсан. Олон ч ажил хийсэн. Гэхдээ энэ хийсэн ажлыг заавал би үргэлжлүүлэх ёстой гэсэн зарчим байхгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрчим хүчний салбарын бодлогыг тодорхой болголоо. Тиймээс энэ ажлыг хариуцаж авсан Д.Зоригт гишүүнийг үргэлжлүүлээд аваад явж чадах хүн гэж итгэж байгаа.
-Хэдийгээр та ингэж хэлж байгаа ч хийсэн ажлынхаа үр дүнг үзэх юмсан гэсэн хүсэл байсан л байлгүй?
Мэдээж хэн ч гэсэн хийсэн ажлаа дуусгаад, үр дүнг нь үзэх юмсан гэж боддог. Манай эрчим хүчний салбарын бодлого тодорхой болчихсон, төсөл хөтөлбөрүүд нь эхэлчихсэн учир саад хийдэггүй хүн байхад л ажил нь урагшилна гэдэгт итгэлтэй байна. Д.Зоригт гишүүний хувьд Байнгын хорооны дарга байхдаа манай яамтай нягт хамтарч ажиллаж байсан учир би итгэж байна.
-Ардчилсан намынхны талаар та ямар бодолтой байдаг вэ. Шинэчлэлийн Засгийн газрыг танай эвсэл болон Иргэний зориг- Ногоон намынхантай хамтарч “2016 он хүртэл Засгийн газарт биднээс өөр нам орохгүй" гэдэг гэрээ байгуулчихаад өнөөдөр огт өөр үйлдэл хийгээд байна гэсэн гомдлыг зарим хүн гаргаж байна?
Биднийг хуурч, хулхидсан асуудал Ардчилсан намынханд байхгүй гэж бодож байна, Харин шүүмжлэлтэй хандах юм гэвэл Ардчилсан намынхан Засгийн газар болон бодлогоо тогтвортой байлгахын оронд хариуцлагагүй хандсан.
Нэгэнт Засгийн газраа унагасан, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл бий болсон энэ үед хоорондоо хэрэлдэж, ижил гацааж, намын эрх ашгийг бодож байхаар Монгол Улсын эрх ашгаа бодож Ардын намтай хамтарч ажиллах гэж буйг буруутгах арга алга. Эдийн эасгийн томоохон шийдвэрүүдийг УИХ-аас гаргадаг, Ийм байхад сөрөг хүчин сөрөөд эогсоод байвал асуудал улам л хүндэрнэ гэдгийг олж харсных байх.
-Шийдлийн засгийн газар 19 сайдтайгаар үйл ажиллагаа явуулахаар боллоо. Сөрөг хүчингүйгээр үйл ажиллагаа явуулах учир тийм ч их шүүмжлэл гарахгүй байна. Ер нь энэ засгийн газрын бүтцийн талаар та имар бодолтой байна вэ?
Шинэчлэлийн Засгийи газрын бүтцийг данхгар байна гэсэн шүүмжлэлийг сөрөг хүчний зүгээс байнга гаргадаг байсан. Энэ бүхнээс болоод Засгийи газрын бүтцийн өөрчлөлтийг намрын чуулганд оруулахдаа бүтээн байгуулалт их өрнөсөн яамдыг нэгтгэхээр болсон, Үүнд миний бие нэлээд шуумжлэлтэй хандаж байсан.
Харин шийдлийн Засгийн газар энэхүү алдааг зассан гэж бодож байгаа. Нөгөө талаас их олон яамтай, сайдтай болж байна гэдэг шүүмжлэл гарч байна. Яамдыг цөөлсөн, цөөлөөгүй ямар ч ялгаа байхгүй сайд, дэд сайдын суудлын орон тоо гарах ч их хэмнэлт гараад байх нь юу л бол.
Ажил хийж чадахгүй данхгар бүтэцтэй яам байсны оронд тодорхой зардал гаргаж, бүтээн байгуулалт хийдэг яамд байх ёстой гэж хувьдаа боддог. Иймээс бүтэц чухал бус ажиллах нь чухал болж хувирч байгаа юм.
-Шинэ сайд нарын талаар та ямар бодолтой байна. Тэр дундаа давхар дээл өмсөхийг эсэргүүцэж байсан атлаа өнөөдөр өөрөө давхар дээл өмсч байгаа гишүүдийн талаар ямяр байр суурьтай байна?
Намынхан нь сайд хийж чадна гээд санал болгосон хүмүүсийн талаар би хөндлөнгөөс дүгнэлт хийгээд яахав, Шинэчлэлийн Засгийн газарт давхар дээлтэй ажиллаж байсан сайд нарыг шүүмжилж, эсэргүүцэж, хурал хаяж байсан хүмүүс өнөөдөр өөрсдөө давхар дээл өмсөөд Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн болж байгаа нь үнэхээр ёс зүйгүй санагдаж байна.
Үүний хамгийн тод жишээ бол Р.Бурмаа гишүүн юм. Энэ хүн өөрөө болохоор болдог, өрөөл бусад нь болохгүй гэсэн ойлголттой байгаа юм уу гэдгийг танай сониноор дамжуулж асууя гэж бодож байна.
Р.Бурмаа гишүүн ээ, та давхар дээлтэй сайд нарыг хамгийн их эсэргүүцэж байсан хүн, тиймээс та УИХ-ын гишүүнээсээ татгалзах уу гэж асуумаар байна.
-Сайд нарыг томилсонтой холбоотойгоор дэд сайд нарын асуудал хөндөгдөж байна. Ардын намынхны хувьд дэд сайд нарыг сөөлжилж тавих ёстой гэсэн байр суурийг баримталж буй юм билээ. Та үүнийг хүлээн зөвшөөрч байгаа юу?
Хуучин ажиллаж байсан дэд сайд нарыг хэвээр нь үлдээх үү, үгүй юү гэдэг асуудал яригдах байх, Ардын нам Засгийн газарт хамтарч байгаа учир өмнө нь ногдож байсан дэд сайд нарын тоо зарим намын хувьд хумигдах байх, Манай намын хувьд хоёр дэд сайдтай байсан бол одоо нэг дэд сайдтай болох байх гэж бодож байна. Ер нь тооны хувьд дэд сайд нарын асуудал нэлээд маргаан дагуулж байна.
Гэхдээ энэ бүхнийг нам нь дотооддоо ярьж байгаад шийдчих байх, Харин шинээр сайд нар томилогдож байна гээд дэд сайд нарыг тэр бүр солиод байх нь зохимжгүй. Одоогийн дэд сайд нарын хувьд өмнөх Засгийн газрын үед сайд нартайгаа хоёр жил гаруй хамтраад ажиллачихсан тодорхой хэмжээний дадлага, туршлагатай болчихсон.
Тиймээс тогтвор суурьшилтай ажиллуулах нь чухал, Ардын намынхны хувьд ажлаа явуулахын тулд нэгнийгээ хянах зарчмаар ажиллах ёстой гэж ярьж байна билээ. Үүний оронд сайд, дэд сайд нь нэг нэгнийгээ хянахын оронд хамтарч ажиллаад гараасаа юм гаргадаг байвал хэрэгтэйсэн.