Г.Шийлэгдамба: Эмч ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч ажилллана
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2014.12.10

Г.Шийлэгдамба: Эмч ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч ажилллана

УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Эрүүл мэнд, спортын сайдаар Г.Шийлэгдамба томилогдлоо. 

Үүний дараагаар шинэ томилогдсон сайдад тамга гардуулан өгөх үйл ажиллагаа Эрүүл мэнд, спортын яамнаа болсон юм. Сайдын тамгыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. 

Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал тамгаа хүлээлгэн өгөхдөө, "Тантай хамтран ажиллах мэргэжлийн баг энд бэлэн байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт амжилттай байгаа.

Хуучнаа амжилттай гүйцээж шинээр олон ажил сэдэж хийгээрэй” хэмээгээд Эрүүл мэндийн салбарын 2013-2014 оны ажлын тайланг гардуулан өгсөн юм. Шинэ сайд Г.Шийлэгдамба ч эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө бүхий л бололцоог ашиглан зүтгэх болно гэдгээ илэрхийлээд ялангуяа эмч, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд түлхүү анхаарна гэв.