Д.Оюунхорол сайдын суудлыг "гуядаж" авав уу
УИХ-ын гишүүн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол
2014.12.16

Д.Оюунхорол сайдын суудлыг "гуядаж" авав уу

УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдож буй МАН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг. Отгонтэнгэр хайрханаа шүтээн болгосон Завханчууд Д.Оюунхорол гишүүнээ ёстой л ногоон гэрлээр УИХ-д илгээдэг.

Улс төрд хөл тавьсан түүх нь бас л сонин. 1996 онд намаа ялагдчихаад байхад гишүүнээр элссэн гэдэг. “Манай намын цагаан байшингийн үүд хаалгаар орж гардаг хүнийх нь тоо нэлээд цөөрчих­сөн сонин үед би МАХН-ыг сонгож байсан. Үзэл бодол, үнэт зүйлийнхээ төлөө явж байна гэж бодож л сонголтоо хийсэн.
Тэр үед улс төр одоог бодвол  цэвэр тунгалаг байсан. 2000 оны сонгуульд нэр дэвшиж,  тэр үед би долоо найман эрчүүдтэй өрсөлдөн ялж  УИХ-ын гишүүн болсон” хэмээн нэгэнтээ дуугарсан. Сонгуульд эрчүүдийг сөхрүүлээд гараад ирсэн шиг чуулганы танхимд, байнгын хороонд эрчүүдтэй бас л ана мана үзэлцдэг нэгэн.
“Би сайд болъё ч гэж гүйж үзсэнгүй, чамайг сайд болгоё гэж ч са­нал ирсэнгүй. Албан тушаалын төлөө  улайраад худлаа үнэн юм яриад гүйгээд байж чаддаггүй л дээ. Аливаа юм  зурсан  зургаараа л явдаг цаг хугацааны шалгууртай” хэмээн ярьсаар ирсэн энэ хатагтай яагаад сайд болчихов. Гуйж үзээгүй тэрбээр сайдын сэнтийд гуйлгаж суув уу, "гуядаж" авав уу.

Аялал жуулчлалын чиглэлд дэд бүтцийг хөгжүүлэхээд анхаарч, аялал жуулчлал эрхлэгчдийг хууль эрх зүй, татварын тааламжтай нөхцлөөр хөхиүлэн дэмжихээр ажилдаа ороод байгаа


Тиймдээ ч түүнийг өнөөдөр сайдын суудалд итгэл хүлээлгэж төвөггүйхэн нэрийг нь хүлээлгэсэн болов уу. Сайдын суудалд томилохдоо ч гишүүд түүнд захиас л өгснөөс сайн мууг нь үзсэнгүй. Давхар дээлийг хамгийн ихээр эсэргүүцэж байсан нь түүнийг эргээд ороолоо.  
УИХ-ын гишүүдээс О.Баасанхүү “Та гишүүнээсээ татгалзаж чадах уу” гэсэн асуултыг шууд тулгасан. Д.Оюунхорол сайд “МАН-ын хувьд үндсэн чиг үүргийн яамд буюу Засгийн газрын гишүүдийн 30 хувийг УИХ дотроосоо байж болно гэж ярьсан. Би УИХ-ын гишүүнээсээ татгалзана, дан дээлтэй байна гэхгүй. Би Завхан аймгийн сонгогчдын итгэлийг хүлээж сонгогдсон гишүүн” гэдэг хариултыг өгсөн.
Байгаль орчны чиглэлээр хамгийн эхэнд Монгол орны байгаль орчныг зүй зохистой ашиглах, хамгаалах асуудлаар иргэний нийгмийн байгууллага, энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллана гэдэг амлалт өгсөн. Аялал жуулчлалын чиглэлд дэд бүтцийг хөгжүүлэхээд анхаарч, аялал жуулчлал эрхлэгчдийг хууль эрх зүй, татварын тааламжтай нөхцлөөр хөхиүлэн дэмжихээр ажилдаа ороод байгаа.