2014.12.26

Г.Батхүү: Би ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьцаа эзэмшдэггүй

Улсын Их Хурлын чуулганы /2014.12.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ асуудлыг хэлэлцэх үед УИХ-ы гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий даасан байх ёстой, улстөрчид өөрийн хэвлэл мэдээлэлээрээ захиалгат нэвтрүүлэг, гүтгэлэг явуулдаг асуудлыг хөндсөн юм.

Энэ үэер УИХ-ын Г.Батхүүгийн хэлсэн үгийг хүргэж байна.

"МҮОНТВ-ийг Үндэсний уламжлал, өв соёлоо дээдэлдэг, залуу хойч үеэ зөв хүмүүжүүлэх, түүхээ сайн мэддэг байхад нь анхаардаг, жинхэнэ үнэн голч мэдээллийг авъя гэвэл энэ телевизийг байгаасай гэж хүсдэг. Томилогдох хүмүүс УИХ-аар гаргасан зөвлөмжийг сайн анхаарч ажиллаарай. Зөвлөл байгуулагдаж очоод бүтцийн өөрчлөлт хийгээд, өмнөх бий болгосон үйл ажиллагааны систем, менежмент рүү юу юугүй дайрах хэрэггүй. Мэдээж нэн шаардлагатай өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Үндэсний ТВ мөн бусад арилжааны телевизүүдтэй хоолоо хувааж идэх гэж дайрах шаадлага бас байхгүй шүү. Ц.Нямдорж гишүүн  ТВ-ийн эзэд гэж хэлээд байна лээ. УИХ үүнийг нэг тодорхой болгох хэрэгтэй байгаа юм. Тухайлбал энэ индэр дээрээс би хэлэхэд ямар нэгэн мэдээллийн хэрэгслийн хувьцаа эзэмшдэггүй гэдгээ албан ёсоор хэлье./бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү/