МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо
2014.12.26

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо

Улсын Их Хурлын чуулганы /2014.12.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

О.Баасанхүү "Хуулиар хориглосон  ямар ч албан тушаалтан орж ирээгүй гэж ойлгож болох уу. Яагаад гэвэл томилогдохоосоо өмнө албан ийм албан тушаалаасаа татгалзах хэрэгтэй"

А.Бакей "4 орон тоо дээр 25 хүний нэрс оруулж, олонхийн санал авсан 4 хүнийг оруулж ирж байна. Нэг бүрчлэн шалгасан. Одоогоор Улстөрийн албан тушаал хашиж байгаа хүн байхгүй. Бүх шалгуур хангасан хүмүүс бий."

Ц.Даваасүрэн "МҮОНТВ-ийг хараат бус байлгах хэрэгтэй. Эхлээд ТББ-уудын төлөөлөл оруулаад зөв явах гэж байсан юм харин сүүлдээ энэ байдал алдагдаж байна. Ялангуяа Ардчиллыг эхлүүлсэн, манлайлсан гэдэг энэ нам олон нийтийн гэж байгаа энэ тв ээ улстөрөөс хараат болгож байгаад харамсаж байна. АН та нар ярьдаг зүйлийнхээ эсрэг зүйл ярих болжээ. Та бүхэн очоод л баахан бужигнаан үүсэх вий дээ.

Ж.Энхбаяр "Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас аюултай гэдгийн тод жишээ бол МҮОНТВ болсон л доо. Эрх баригчдыг эрээ цээргүй магтан дуулсан. Амьдрал, эдийн засаг сайхан байна гэж тасралтгүй дуулсан. Үнэхээр бодит мэдээллийг ард түмэнд хүргээгүй. Үүний үр дүнд эдийн засаг ийм болчихоод байна. Шүүх байгууллага, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл улстөржих юм бол ардчилсан систем, нийгэм утгаа алдана. Шинэ томилогдох хүмүүс анхаараарай.  Дотоод хэрүүл тэмцэл ч хэрээс чинь хэтэрсэн. Тиймээ  УИХ улстөрийн хариуцлага тооцъё сая ирэх оны чинь 50 хувь хассан.

Ө.Энхтүвшин "Орж байгаа хүмүүсийг дэмжиж байна. Боломжийн хүмүүс орж ирж. Гэхдээ ажлыг нь харъяа. Сайн сэтгүүлч, сайн улстөрч, сайн дипломатч, сайн хувилгаан байна. Гол нь тэр мэргэжлээрээ тэнд хэрэгтэй гэхээсээ илүү. Мэдээллийн тэнцвэртэй байдал, олон нийтийн хэрэгцээг хангаж байна уу гэдэгт анхаарах нь та бүхний ажил гэж ойлгож байна. Өмнө зарим хүмүүс намынхаа эрх ашгийг хамгаалах гэж очсон юм шиг байдаг. Ийм зөвлөл улстөржсөн байж болохгүй. Мөн зөвлөлийнхөн маргаад байдаг болохоос хэрэгтэй зүйлд анхаарч байгаа гишүүд алга. Сая төсвийг хасах үед зөвлөлөөс нэг ч хүн явж байгаа харагдаагүй.

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг томилохыг дэмжсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Б.Батбаярыг 82,1, Б.Золбаярыг 83,6, Д.Нямсамбууг 81,5, Д.Оюун-Эрдэнийг 83,3, Д.Цэндсүрэнг 85,2, Б.Энхмандахыг 83,3, З.Энхболдыг 83,3 хувийн саналаар тус тус дэмжиж томиллоо.