Шинэ томилогдсон Төрийн нарийн тамгаа гардлаа
Шинэ томилогдсон Төрийн нарийн тамгаа гардлаа
2015.10.07

Шинэ томилогдсон Төрийн нарийн тамгаа гардлаа

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг сэлгэж ажиллуулах шийдвэр гаргасан.

Тэр дагуу Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнг Барилга, хот байгуулалтын яаманд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яаманд томилсон юм. Шинэ томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга нар өнөөдөр ажлаа хүлээлцэж, тамгаа гардлаа. 

Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Р.Эрдэнэбүрэнд яамны тамгыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан гардуулсан юм. Тэрбээр шинэ томилогдсон Төрийн нарийн бичгийн даргад амжилт хүсч, баяр хүргэлээ.   

Равжихын Эрдэнэбүрэн 1974 онд төрсөн, 1992 онд Дундговь аймгийн нэгдүгээр 10 жилийн сургууль, 1993-1998 онд Туркийн Анкарагийн Их сургуулийн хуулийн факультет, 1999 онд   МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн, эрхзүйч мэргэжилтэй.  2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. 2012 оноос Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан юм.