
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2015.10.06
Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Улааныг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор Сангийн сайдаар томилогдсон тул орны хүнийг нь томилох шаардлагатай болсон.
Энэ дагуу өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, дарга сонгох асуудлыг хэлэлцлээ.
Ингээд УИХ-ын гишүүн Ч.Улааныг тус байнгын хорооны даргаар томилуулахыг гишүүд санал нэгдэн, баталлаа. Байнгын хорооны хуралдаанд 13 гишүүн оролцсоноос 100 хувийн дэмжлэг хүлээв.