2012 оноос "Үүрэг гүйцэтгэгч" гэдэг албан тушаал их болсон
Үүрэг гүйцэтгэгч ард түмний толгойг тэргүүлж байна. Энэ нь төрийн өмчийг эзэнгүйдүүлж, хариуцлагаас мултрах нэг нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
2012 оноос үүрэг гүйцэтгэгч хэмээн хариуцлагаас бултсан албан тушаал хүчээ авлаа. Улс төрийн тогтворгүй байдал, бялуу хуваалтын зарчим алдагдахад дээрх албан тушаал үүргээ гүйцэтгэдэг. Үүний тод жишээ нь 1072 ширхэг хувьцаагаар ард түмэнд хувиарлагдсан таван толгойн орд дээр биелэлээ олж байна.
Тодруулбал Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг өнгөрөгч 2-р сарын 26-ны өдөр авилгатай тэнцэх газраас баривчлан цагдан хорих 461-р ангид саатуулсан. Үүнээс хойш хэд хэдэн үүрэг гүйцэтгэгчийн нүүр үзсэн Тавантолгойн орд найм орчим сарын хугацаанд эзэнтэй ч юм шиг, эзэнгүй ч юм шиг нөхцөлд явж ирлээ.
Я.Батсуурь захиралаас хойш үүрэг гүйцэтгэгч толгойлж байгаа. Энэ асуудлаар байр суурийг нь сонсохоор Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа захиралтай уулзаад байна.
-Олон сарын турш үүрэг гүйцэтгэгч Тавантолгойг удирдаж байгаа. Энэ талаар?
-Энэ бол төрийн өмчтэй ч бай, хувийн өмчтэй ч бай бизнесийн ашиг олж байгаа компани гэдэг утгаараа компанийн тухай хуулиар л зохицуулагддаг. Тэр утгаар нь харвал компанийн гүйцэтгэх захиралыг сонгон шалгаруулах, томилох нийтлэг журам, стандарт мөрдөгдөх ёстой. Гэтэл Монголд төрийн өмчийн компанийн захиралыг улс төрөөс томилдог нь зонхилж ирсэний гол уршиг нь л ингэж явж байна. Өөрөөр хэлбэл 20-оод жилийн турш төрийн өмчит компанийн засаглалын муу туршлага юм. Үүрэг гүйцэтгэгч гэдэг үг л 2012 оноос хойш олон газар хэрэгжиж байна. Яагаад шууд томилоод болохгүй бол хасчиж болдоггүй юм бэ. Үүрэг гүйцэтгэгч юу хүлээгээд байгаад байна. Томилгоо нь өөрөө зөв тоголцоогоор шийдэгдэхгүй байгаагын илрэл юм.
Харин өнгөрөгч таван сараас хойш үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүний нэг нь Хятад эзэнд ажигчидаа шилжүүлэх асуудал юм. Мөн Чалко-д төлөх төлбөрийг 30 саяар бууруулсан гэж байгаа ч өнөөдөр дээрх өр 100 сая доллароор өсч буугаагүй. Улс төрийн тоглоомын хавтгайрал ард түмний өмчид халдаж, бялуугаа булаацалдсан улс төрчид өөрсдийн гар хөлийг үүрэг гүйцэтгэгчээр хийлгэж байгаагын жишээ энэ. Төрийн өмчит компаниудад үүрэг гүйцэтгэгчид олширч, өмчийг эзэнгүйдүүлсэн ооролдлого их гарах болсон. Монголын хөрөнгийн бирж, ашигт малтмалын газар, Эрдэнэс Тавантолгой тэргүүтэй өмчид дээрх албан тушаал нь нүүрлээд байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...