2017.09.12

Н.Алгаа: Засгийн газар хэр хурдан хугацаанд бүрдэх нь анхаарал татаж байна

Засгийн газар огцорсон нь Эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ гэсэн Блүүмбэрг ТВ-ийн асуултад Уул уурхайн ассоциацийн Ерөнхийлөгч Н. Алгаа хариулсныг хүргэж байна. 

"Дараагийн Засгийн газар хэр хурдан бүрэлдэх вэ? харилцаа холбоо тогтоож ажиллаж байсан яамдын бүтцэд хэрхэн өөрчлөлт орох вэ?  гэдэг нь сонирхолтой байна. Япон гэх мэт бусад улсад Засгийн газрын кабинет огцрох нь асуудал биш байдаг. Харин манай улсад бол энэ асуудал шүү дээ. улс төрийн албан тушаалтнаас эхлээд доош мэргэжилтнүүд нь солигддогт л хамгийн гол хүндрэл нь байдаг" гэв