Х.Нямбаатар: 50 тэрбумын хөрөнгө оруулалттай Тавантолгойн нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөл хэрэгжээгүй
Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өчигдөр /2025.06.22/ Тавантолгойн нүүрснээс шатахуун, хуванцар гаргах төсөлтэй холбоотой мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөлд 50 орчим тэрбум төгрөг зарцуулсан хэдий ч шороо овоолгоноос өөр ажил хийгээгүй. Тус төслийн гүйцэтгэгчээр "Паст Презент Солюшн" ХХК, түншлэгчээр "Кэй минералс солюшн" ХХК ажилласан. "Кэй минералс солюшн" ХХК-ийн захирал Ж.Азжаргал нь УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын дүү бөгөөд төсөл хэрэгжүүлэгч үед УИХ-ын гишүүн Ж.Золжаргал зөвлөх инженерээр ажилласан" гэв.
Холбоотой мэдээ
2025.06.23
2025.06.23
2025.06.23