“Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэнэ
2017.09.05

“Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэнэ

“Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Чуулга уулзалт 9 сарын 7,8 ны өдрүүдэд  Улаанбаатар хот, Блю скай зочид буудалд болно.

Чуулга уулзалтын бүртгэл энд хийгдэж байна. Бүртгэлийн хураамж ангиллаас хамаарч 100$-600$ хүртэлх доллар байна.

Монгол төрийн бодлого, уул уурхайн салбарын хөгжил, Монгол дахь олон улсын томоохон төслүүдийн хэрэгжилт зэрэг манай улсын эдийн засагтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагчдад хүргэх, хамтран ажиллах санал солилцох зорилго бүхий уг чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм.

Форум нь Монголын эдийн засагт сэргэлт авчирч, хөрөнгө оруулагчдын хугарсан итгэлийг эргээн сэргээх чухал алхам болно хэмээн шинжээчид онцолжээ.

ТА БҮХЭН ЭНЭ ХАЯГТ НЭВТЭРЧ ДЭЛГЭРЭНГҮЙ БҮРТГЭЛ АВНА УУ?