Н.Алгаа: Идэвхитэй төслүүдгүй учраас уул уурхай сэргэхгүй байна
-“ДИСКОВЕР МОНГОЛИА” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ИРЭХ САРЫН 7,8-НД БОЛНО-
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.
-Уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” хэзээ болох вэ. Түрүү жил оролцогч багатай байсан. Энэ жил яахаар байна?
-“Дисковер Монголиа" жил бүр зохион байгуулдаг цаг хугацаандаа буюу есдүгээр сарын 7, 8-нд болно. Нэг өдөр хагасын хөтөлбөртэй. Өмнөх жил шиг оролцогч, ивээн тэтгэгч багатай байна. Идэвхтэй төслүүд ховор учраас байдал сайжраагүй байна л даа. Идэвхтэй гаслүүдгүй болохоор тоног төхөөрөмжийн хангамжийн компаниудийн үзэсгэлэн, хурал чуулганд орохоо зогсоож байна. Яаж оршин тогтнох вэ гэдэгтээ л анхаараад эхэллээ.
-Уул уурхайг сэргээхийн тулд яах ёстой гэж та бодож байна вэ?
-Уул уурхайг тэлэхийн тулд хайгуулын төслүүд олноор хэрэгжих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Шинэ ордууд бий болж байж уул уурхайн салбар томорно. “Дисковер Монголиа’’ ийм шалтгаанаар хайгуулын төслүүдийг онцолно. Үндсэн илтгэлүүдийн сэдвийн хувьд бодлого, эрх зүйн орчин, гадаад, дотоод зах зээлийг хамарна. Ихэнх илтгэгч нь гадныхан байна. Орон нутгийн асуудлаар тусдаа панель хэлэлцүүлэг өрнөнө.
-Хөрөнгө оруулагчдын сонирхон хүлээдэг “Засгийн газрын цаг”-ийг энэ жил зохион байгуулах уу?
-“Засгийн газрын цаг”-ийг зохион байгуулна.
-Хайгуулын төслүүд танилцуулна гэлээ. Ямар төслүүд танилцуулах вэ?
-“Занаду", “Эрдэнэ ресурс”-ын төслүүд бий. Үүнээс гадна жижиг хэмжээний хэдэн төсөл танилцуулна.
-“Дисковер Монголиа”-гийн оролцогчид оргил үедээ мянга дөхөж байсан. Энэ жилийн хувьд хичнээн оролцогчтой байх бол?
-Урьсан зочидтойгоо нийлээд 150 орчим байх болов уу.
-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт сэргэх хандлага ер нь байна уу?
-Ашигт малтмалын 2006 оны хууль их сайн байсан учраас уул уурхайн салбарт сэргэлт авчирсан түүхтэй. Харамсалтай нь УИХ энэ хуулийн дараа хөрөнгө оруу-лалтад сөргөөр нөлөөлөхөөр хэд хздэн хууль баталчихсан. Урт нэртэй, Гэнэтийн ашгийн, Гадаадын хөрөнгө оруулалтыг стратегийн ач холбогдолтой салбарт зохицуулах гэх мэт олон хууль гарч эрх зүйн орчин дордуулсан. Дараахан нь хайгуулын лицензийг шинээр олгохгүй гэсэн шийдвэр гарсан нь бүр ч том цохилт болсон.
Хайгуулын лиценз олгохгүй бараг гурван жил хагас болсон шүү дээ. Уул уурхайгаа ингэтэл нь дордуулсны эцэст эрдэс баялгийн салбарт барих бодлоготой болж, хууль эрх зүйн орчны нааштай шинэчлэлүүдийгхийсэн. Эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх үеэр ашигт малтмалын үнийн уналт үргэлжилж байсан учраас дорвитой сэргэлт ажиглагдаагүй.
Дотоодын нөхцөл байдлаа хичнээн өөрчиллөө ч нэгэнт гараад явчихсан, зогсчихсон хайгуулын ажлууд эргэж иртлээ, сэргэтлээ цаг их ордог юм байна. Бидний хувьд хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн шийдлүүд, практик алхмууд хийх ёстой. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох ажил гэхэд л удаан явж байна. Хайгуулын ажлаа урагшлуулах зайлшгүй шаардлага бий.
-Хэрэгжээд явчихаар том төслүүд байна уу?
-Асгатыг, ураны хэдэн ор-дыг эс тооцвол Таван толгой-гоос өөр хөрөнгө оруулагч сонирхоод урагшлуулчих төсөл одоогоор алга. Цагаан суварга гэхэд л Засгийн газрын урагшгүйгээс болоод олон жил зогслоо. Стратегийн ангилалд оруулна. оруулахгүй гэх мэтээр багагүй хугацаа авлаа л даа.
-Нүүрс, зэсийн үнийн өсөлт хайгуул хийх сонирх-лыг хөрөнгө оруулагчдад төрүүлж эхэллээ гэсэн мэдээлэл дуулдаж байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?
-Таны хэлсэн шалтгаанаар хайгуул идэвхжих хүлээлт байна. Өнгөрсөн хугацаанд тасралтгүй хайгуул хийсээр ирсэн гурав, дөрвөн төсөл бий. “Эрдэнэ ресурс”, “Занаду” компаниуд төслөө хэрэгжүүлээд хүнд үеийг давлаа. “Кинкорра” нэмэгдэж байх шиг байна. Хайгуулын төсөл нэмэгдэнэ гэдэг таваас арван жилийн дараа нээгдэх ордуудын эхлэл тавигдаж байна гэсэн үг. Тэгж байж цаашид хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Тэгэхээр эхлээд тусгай зөвшөөрлийн асуудлаа шийдмээр байгаа юм.
Монголын хэмжээнд тусгай зөвшөөрөл олгож болох талбай ердөө 35-хан хувь. 75 хувь нь ямар нэг байдлаар хориотой, хязгаартай бүсэд бий. 30 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар орон нутгийн тусгай хамгаалалттай болон тусгай хэрэгцээний газарт багтчихдаг. Бид холбооны улс биш, нэгдсэн улс. Байгалийн баялаг бол орон нутгийн өмч биш. Газарнутагтньамьдарч байгаа хүмүүсийн аж амьдрал уул уурхайг дагаад дээшлэх нь зүйтэй хэрэг. Гэхдээ асуудлыг түргэн шуурхай шийдэхийн тулд хаа хаанаа зөв шийдэл, гарцыг олох цаг нэгэнт болсон.
Таван толгой төмөр зам, цахилгаан станц гэх мэт дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлж байж урагшлах, ашиг шимээ өгөх төсөл. “Эрдэнэс Таван толгой” хэдийгээр өрөө дарсан ч гэсэн жилд 30,40 сая тонн нүүрсийг боловсруулж экспортлож чадахгүй юм бол дутуу ашигтай ажиллаж байна гэсэн үг. Тодруулж хэлбэл бид боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна.
Энэ мэт асуудлыг шийдэж чадвал уул уурхай гайгүй болох төлөв бий. Мэдээж байгаль орчныг хамгаалах. орон нутгийн иргэстэй зөв ойлголцох, уул уурхайн бус хүмүүст уул уурхайн талаар зөв мэдээлэл. анхан шатны боловсрол өгөх тал дээр анхаарах шаардлага байгаа
-Таван толгой төслийг цогцоор нь хөдөлгөж байж ашгаа өгнө гэж салбарынхан ярьдаг. Та ч сая ийм утгатай үг хэллээ. Энэ төслийг дэд бүтэцтэй нь хамт урагшлуулах боломж байна уу?
-Таван толгой дээр засаглалын түвшинд хоёр хуваагдчихаад байна. Цаад талд нь хэн ч байлаа гэсэн Монголын хууль тогтоомжийн дагуу зөв гэрээ хэлэлцээр хийж томоор ашиглах асуудлыг зөв гарц гэж хараад байгаа. Түүнээс биш мэрж ашиглах аргаар хол явахгүй. Энэ тохиолдолд Таван толгойн хувьцааг эзэмшиж байгаа хүмүүс ашиг хүртэхгүй. Ашгаа өгөхгүй хувьцаагаар юу хийхэв.
-Таван толгойн хувьцааг амь оруулах ганц гарц нь энэ төслийг томоор хөдөлгөх гэж ойлголоо?
-Үүнээс өөр арга байхгүй. Ерөнхийлөгч, УИХ нэгдсэн ойлголцолд хүрэх шаардлагатай.
-Та түрүүн хайгуулын лиценз олгох ажил удаан байна гэж ярилаа. Хайгуулын чиглэлээр ажиллаж буй компаниудад ямар бэрхшээл байна вэ?
-Хайгуул дээр “Эрдэнэ ресурс”-ын хоёр төсөл, “Занаду”-гийн хоёр төсөл, “Кинкорра”-гийн нэг төсөл л байна. Жижиг, дунд төслүүд бараг алга. Өнгөрсөн жилүүдэд шинээр авсан тусгай зөвшөөрлүүдийн ихэнхийг хадгалж чадахгүй гэсэн шалтгаанаар буцааж байгаа юм билээ. Төлбөр нь өндөр учраас тэр л дээ. Нэг жил хадгалаад л буцааж байна.
Тусгай зөвшөөрөлтэй холбоотой төрийн захиргааны үйлчилгээний хураамж ч маш өндөр болсон. Өмнө нь 150-250 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо зөвхөн нэвтрэх эрх нь гэхэд 500 мянгаар яригдаж байна. Үүний дараа тусгай зөвшөөрлийн төлбөр яригдана. Тийм учраас нэлзэд том, хүчтэй компаниуд, монополиуд үүсэх бололцоо л бурдэж байна. Өмнө нь жижиг, дундуудад боломж байсан бол одоо хязгаарлагдмал болчихлоо.
Сэтгүүлч Ц.БААСАНСҮРЭН