УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2015.10.27

Өнөөдөр засаг солигдлоо гээд ямар ч сайн зүйл байхгүй

Дараагийн Ерөнхий сайд С.Эрдэнэ гэх мэдээлэл сайтууд, хэвлэл мэдээллээр цацагдах боллоо. Энэ талаар гишүүнээс тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Сайтуудаар таныг дараагийн Ерөнхий сайд гэсэн мэдээлэл яваад байсан. Энэ талаар?

-Тийм юм байхгүй. Би аливаа нэг албан тушаал эрх мэдлийн төлөө гэхээсээ илүү өнөөдөр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэх юм сан. Засгийн газрын гишүүний хувьд хариуцаж байгаа салбарынхаа хувьд үр дүнтэй ажиллахыг л хүсч явна. Энэ сонгуулийн хугацаанд лав өөр албан тушаал сонирхож байгаа зүйл алга.

Ер нь засгийн газар, ерөнхий сайд ганхах тухай асуудал яригдаж байгаа юу? Гарын үсэг зурж байгаа гишүүдийн тоо нэмэгдэж байгаа гэх мэдээлэл байна?

-Засгийг өнөөдөр солиод ямар илүү зүйл бий болох вэ дээ. Ямар ч сайн зүйл байхгүй. Монгол улсын төр засаг хэр тогтвортой байна төдий чинээ эрсдэл хүндрэлийг давахад хэрэгтэй. Тогтворгүй байх тусам хүндрэлүүд үүснэ. Одоо сонгууль болоход 8, 9 сар л үлдлээ. Энэ хооронд засгийг бид солиод яах юм.