Эрүүл мэндийн салбар эзэнгүйдэж болохгүй
Засгийн эрхийг хамтран барьж байгаа нам эвслийн хооронд хийсэн яриа хэлэлцээрээр бол шударга ёс эвслийн бүлэг дараагийн эрүүл мэнд, спортын сайдад өөрсдөө хүнээ томилох ёстой.
Гэтэл салбар сайдгүй 18 хонож байгаа шалтгаан нь эрүүл мэнд, спортын сайдад Ардчилсан намынхан өөрсдөө хүнээ томилно гэж асуудал үүсгэж байгаатай холбоотой гэх яриа гарсан байна. Эрүүл мэндийн сайд асан Ламбаа тэргүүтэй хүмүүс Ерөнхий сайдад хандаж энэ талаар албан бичиг хүртэл хаягласан удаатай. Гэтэл эрүүл мэндийн салбар бол манай улсын хамгийн эмзэг чухал салбарын нэг олон хоног сайдгүй, төрийн нарийн бичиггүй сул ганхаж болохгүй.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Тоног төхөөрөмж байгаа газар мэргэжилтэй боловсон хүчин байдаггүй. Мэргэжилтэй боловсон хүчин байгаа газар тоног төхөөрөмж байдаггүй, эмчлүүлсэн хүмүүс нөхөм төлбөрөө даатгалын сангаас авч чадахгүй гэх мэт маш олон доголдолтой асуудал бий. Энэ үед эрүүл мэндийн сайд, төрийн нарийн нь асуудалд холбогдсон. Дэд сайд нь бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсон. Холбогдох албан тушаалтныг яаралтай томилох ёстой.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Салбар эзэнгүй байж болохгүй гэдэг асуудлыг ерөнхий сайд тавиад тодорхой хэмжээнд сайдыг байлгаж байгаад шалгуулах ёстой бол дараагийн асуудлыг шийдэх, залгамж халаа байх ёстой гэсэн байр сууриас хандах ёстой. Эрүүл мэндийн яам удирдлагагүй байгаа нь үнэхээр хариуцлагагүй асуудал.
Өнөөдөр эрүүл мэндийн спортын сайдыг шадар сайд түр орлон гүйцэтгэж байна.