Гишүүн асан генсек болох уу?
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар
2015.11.09

Гишүүн асан генсек болох уу?

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар МАН-аас нүүр буруулж МАХН-ын гишүүнчлэлтэй болсон.

Сүүлийн үед түүнийг нам дотроо маш хурдацтайгаар өсөн дэвших нь гэх яриа гарах болжээ. Учир нь тус намын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба ажлаа өгөхөөр, өргөдлөө өгсөн. Тиймээс түүний орыг нам дотор нь залгах боловсон хүчин хэрэгтэй.

Мэдээж УИХ-ын сонгууль ойртсон үед улстөрийн хүрээнд өөрийн гэсэн байр сууриа олчихсон, тодорхой хэмжээнд туршлагатай хүн зайлшгүй шаардлагатай болсон хэрэг. Тэр ч утгаараа МАХН-ыг санагалзан, өөрийн сонголтоо хийсэн Ж.Сүхбаатарыг энэ албыг төвөггүйхэн удирдаад явчих чавдартай хэмээн намынхан нь хэлэлцэж байгаа сурагтай.

Магадгүй мань хүн өмнөх сонгуулийн дараа МАН-ын зарим гишүүнтэй адил “лааз өшиглөж” явсан бол өдгөө тэрхүү хувь тавилангаа заларуулж, улстөрийн хүрээгээ тэлэхээр болж буй бололтой.