УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.01.13

60 мянган хүний өргөдлийг 95 хувийн биелэлттэй шийдвэрлэж ажиллаа

Өргөдлийн байнгын хорооны даргыг өөрчлөх асуудлыг хэлэлцлээ. АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг  Өргөдлийн байнгын хорооны даргаар томилохоор болсон байна.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргыг чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцэж, байнгын хорооны гишүүд 100 хувийн саналтай УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилохыг дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд даргын ажлаа өгөх хугацаа арай болоогүй хэмээн хэллээ. Тэрээр “Жудаг байдаг шүү дээ. 25 жилийн турш парламентид нэг жил болсны дараа хугацаа нь дууссан тул гэдэг үндэслэлээр чөлөөлдөг. Миний хувьд хугацаа арай дуусаагүй. 26-ны өдөр дуусах байсан. Энэ бол өгдөг авдаг албан тушаал. Миний хувьд ард түмний дуу хоолой болохын төлөө 55 мянган км газар, 60 мянган хүний өргөдлийг 95 хувийн биелэлттэй шийдвэрлэж ажиллаа” хэмээв.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....