О.Баасанхүү: М.Энхболд дарга МАН МАХН хоёр нэгдэж болох юм гэсэн
Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн О.Баасанхүүг урьж, цаг үеийн асуудлаар сонирхолтой ярилцлага өрнүүлснээ толилуулж байна.
Сүүлийн үед Ардын намынхан “Засгийн газраас гарсан ч болно шүү” гэх зэргээр Ардчилсан намынханд анхааруулга өгч эхэллээ. Үүнийг нь дэмжиж байгаа юм шиг танай намын дэд дарга Д.Тэрбишдагва “МАХН, МАН хоёр хамтарч болно” гэсэн утгатай мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацлаа.
-Энэ бүхнээс Ардын намынхан танай намтай хамтрах тохиролцоо хийчхээд том дуугараад байгаа юм болов уу гэдэг дүгнэлт хийхэд хүрч байна. МАХН, МАН хоёр хамтрах гээд байгаа юм уу?
Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгогдсоныхоо дараа орон нутгаар нэлээд ажиллалаа. Энэ явцад сонгогчид маань “МАХН, МАН бол нэг угшилтай. Тиймээс бие биенийхээ мууг үзэх хэрэггүй. Харин ч нэгдэж, эвсэх ёстой” гэдэг байр суурийг очсон газар бүрт илэрхийлж байлаа. Иймэрхүү утга бүхий өргөдөл ч их ирж байна. Тиймээс би Ардын намын дарга М.Энхболд дээр орж “Ийм санал хүсэлт, өргөдөл маш их ирж байна.
Та ямар байр суурьтай байна вэ” гэж асуухад М.Энхболд дарга “Нэгдэх нь зүгээр шүү дээ. 70:30 гэсэн харьцаатайгаар нэгдэхгүй юу ” гэж байна билээ. Гэхдээ миний хувьд Ардын намтай нэгтгэх гэж бодохгүй ^айгаа. Харин сонгуульд эвсэж орох нь байж болох хувилбар.
Учир нь ард түмэн өнөөдөр биднийг эвсээсэй гэж хүсч байна, нөгөөтэйгүүр Ардын намд тодорхой чиглэл, сонирхол, хандлага байгаа бол аль аль нь бодолцох л ёстой асуудал. Гэхдээ Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль батлагдахыг хүлээх хэрэгтэй. Д.Тэрбишдагва даргын хувьд ямар учраас “МАХН, Ардын намтай хамтарч болно” гэсэн мэдээлэл хийснийг би үнэхээр хэлж мэдэхгүй байна.
-Д.Тэрбишдагва дарга намынхантай зөвлөлдөөгүй юм уу?
Намынхан гэж хэнийг хэлж байгааг би мэдэхгүй байна. Үүний тулд намын гишүүдтэйгээ зөвлөлдсөн үү гишүүнтэй юу гэдгийг бодох хэрэгтэй. Гүйцэтгэх товчоо болон намын удирдлагуудтай энэ талаар ярилцсан талаар би л хувьдаа юм олж сонсоогүй. Намын ганц, хоёр гишүүнтэй зөвлөсөн үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй юм.
-Тэгвэл та Ардын намын дарга М.Энхболдтой уулзах эсэхээ намынхантайгаа зөвлөлдсөн үү?
Би Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд л М.Энхболд даргатай уулзаж, Н.Энхбаяр даргад ч энэ асуудлыг танилцуулсан байгаа.
-Н.Энхбаяр дарга танд ямар хариулт өгсөн юм бэ?
Н.Энхбаяр дарга “Би аль аль намынх нь дарга байсан хүний хувьд жирийн гишүүд, дэмжигчдийн санаа бодолд хүндэтгэлтэй хандаж байгаа. Харамсалтай нь Ардын намын олигархиуд Ардчилсан .намын олигархиудтай нэгдэж, МАНАН-гийн тогтолцоо бий болгосон учир бидэнд ялан дийлэх боломж муу байна” гэж байна билээ.
-Таны хувьд энэ энэ хоёр намыг эвсүүлэх чинхүү хүсэл байх шиг байна аа даа ?
Ардын намтай эвсэх эсэх нь нээлттэй сэдэв л болохоос яг ч эвсэнэ гэж ярьсан зүйл одоогоор алга. Ардын намын залуу гишүүд маш овилгогүй, ахмадуудаа дандаа доромжилж, гутааж байна. Би Ардын намын УИХ-ын залуу гишүүдтэй энэ талаар ярилцаж байхад “Тэртэй, тэргүй удахгүй хорвоог орхих хүмүүст найдвар тавих шалтгаан, шаардлага байхгүй” гэж ярьж байна билээ.
Миний хувьд УИХ-ын гишүүн гэхээсээ илүүтэй Өргөдлийн байнгын хорооны- дарга гэдэг утгаараа асуудалд хандаж байна гэдгээ дээр хэлсэн. МАХН болон Ардын намын настангууд, гишүүд, дэмжигчдийн санал, шаардлагыг л харгалзаж үзсэн. Түүнээс биш Ардын намыг гуйгаад, хүсэлт тавиад явна гэж байхгүй.
-Таныг Өргөдлийн байнгын хорооны дарга болсны дараа “Нүдээ олсон томилгоо боллоо” гэсэн яриа гарсан. Харин дараа нь “Ж.Батзандан, С.Ганбаатар нарын гишүүдтэй нийлж Өргөдлийн байнгын хорооны нэрээр популизм хийж байна” гэх боллоо. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
Манай байнгын хороо 15 гишүүнтэй. Би тэр гишүүдтэйгээ л хамтарч Өргөдлийн байнгын хорооныхоо ажлыг хийдэг. Энүүхэндээ гэж хэлэхэд хийрхдэг хүмүүс л популизмыг хийдэг юм. Зарим нэг улстөрч хэсэг хүнийг популист гэж нэрлээд эдийн засгийн хямрал, уул уурхайн салбарын гацааг тэр хүмүүстэй холбож тайлбарлах гэж оролдож байх шиг байна.
Тэдний популист гэж нэрлээд байгаа хүмүүс өнгөрсөн хугацаанд улс орныг дампууруулах шийдвэрийг гаргаагүй гэдгийг хэлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд эрх мэдлийг атгаж байсан хүмүүс л улс орныг дампууруулсан. Харин тэдний популист гэж нэрлээд байгаа хүмүүсийн хэлж байгаа үг нь хийрхэл үү, шүүмжлэл үү гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй гэж хэлэх байна.
-Өргөдлийн байнгын хороо УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох үүднээс ажилдаа согтуу ирсэн гишүүдийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл боловсруулна гэж мэдэгдсэн. Тэр юу болсон бэ. Ихэнх гишүүн үл ойшоосон байдлаар хүлээж авч байна билээ?
Бид энэ хүрээнд хэд, хэдэн асуудал хөндсөн. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанд согтуу ирэх ёсгүй гэж үзсэн. Үүгээрээ гишүүдийн ууж, идэхийг захиргаадах гээд байгаа юм биш. Гэхдээ ажлын байранд согтуу ирсэн тохиолдолд арга хэмжээ авахуулдаг тогтолцоо манайд үйлчилдэг. Гэтэл төрийн түшээд нь ажилдаа согтуу ирснийг ард түмэн телевизээр харлаа. Үүнийхээ төлөө уучлалт гуйсан, чуулганы танхимаас хөөгдсөн гишүүн байхгүй.
Тиймээс ёс зүйн хариуцлага тооцох ёстой. Нөгөөтэйгүүр, гишүүдийн өмнөөс кноп дардаг асуудлыг ч давхар зохицуулах хэрэгтэй гэж үзсэн. Тодруулбал, нэг мандаттай аймгаас сонгогдсон гишүүн ажилдаа ирээгүй байхад нь өмнөөс нь хэн нэгэн кноп дарна гэдэг чинь тухайн тойргийн сонгогчдын саналыг хулгайлж байгаагаас өөрцгүй.
Өнөөдөр манай парламентыг шүүмжлэлд өртөж байгаа бүх асуудал нь цагаан сар, наадам, шинэ жил зэрэг баяр ёслолын өмнөх баасан гарагийн шөнө гэж хэлдэг. УИХ-ын дарга “Хуушуур, буузаа авчраарай” гэж хэлээд л дур мэдэн ажлын бус цагаар хуралдааныг сунгаж болохгүй. Гэтэл энэ бүхнийг гишүүдээс санал авах замаар шийдэх ёстой гэдгийг хуульд заагаад өгчихсөн байна. Энэ мэт байдлаар төрийн эрх шдлийг хулгайлж байгаа асуудлыг цэгцлэх цаг нь болсон учир үүнийг хуульчилж, хуулийг нь сануулъя гэж байгаа юм.
-Ер нь УИХ-ын гишүүд байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанд хэр их согтуу ирдэг юм бэ. Цөөнгүй тохиолдол байгаа учир хуулиар зохицуулахаас өөр аргагүй байгаа байх гэж бодож байна?
Энд би хэн нэгэн хувь хүн болон УИХ-ын гишүүд хуралдаа согтуу хэр их ирдэг талаар яримааргүй байна. Би бусад хүнд хандаж “Хууль бүх нийтэд тэгш үйлчилнэ” гэдгийг хэлж байгаа. Тийм байхад юмыг заавал өөр дээрээ тусгаж, сандарч. тэвдээд “Чи тэгдэггүй юу, би тэгдэггүй юу. Чи тийм шүү дээ, би ийм шүү дээ” гэж ярих хэрэггүй.
-Хуульч хүний тань хувьд асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Монгол Улс Хан ресурсын нэхэмжлэлтэй хэрэгт Арбитрын шүүхэд ялагдал хүлээж, 100 сая ам.долларын өрөнд унасан. Үүнийг хуульчид хоёр янзаар тайлбарлаж байна. Тодруулбал, Засгийн газрыг төлөөлж ярьж байгаа хуульчид “Арбитрын шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх нь Засгийн газарт нээлттэй байгаа” гэж байгаа бол нөгөө хэсэг нь “Арбитрын шүүхийн шийдвэр гарсан л бол Монгол Улс түүнийх нь дагуу төлбөрийг нь барагдуулахаас оор аргагүй” гэж байна. Та энэ бүхнийг юу гэж дүгнэж, ямар байр суурь илэрхийлэх вэ?
Ураны асуудал бол төрийн хяналтад байх ёстой. Харамсалтай нь Монгол Улс ураны тусгай зөвшөөрлийг олгохдоо алт, нүүрс, зэс- нийх юм шиг юман чинээнд тоолгүй олгочихсон юм билээ. Бодлогын хувьд тусгай зөвшөөрлийг олгохдоо ашиглах тодорхой хугацаа заагаад хугацаандаа амжиж' ашиглаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох ёстой байсан юм. Гэтэл манайхан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тодорхой зардал гаргаад ажиллачихсан байхад нь УИХ-аас ажлын хэсэг гаргаад тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргасан байдаг юм.
Тиймээс нөгөө тал гомдол гаргахгүй яахав. Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн яамнаас өгч байгаа тайлбарыг харахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэхээр ядарсан хүмүүсээр багаа бүрдүүлснийг гэрчилж байгаа юм. Манай Улс Арбитрын шүүхэд нэхэмжлэгчээр татагдлаа гэхэд Хууль зүйн яаман дээр энэ талаар мэргэшсэн баг байх ёстой. Г этэл байхгүй байна. Ер нь иймэрхүү тохиолдолд хэн гэдэг хүн Монгол Улсыг өрөнд оруулах алхам хийсэн бэ гэдгийг харгалзан үзэж хариуцлага нэхэх ёстой.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн тухай хуулийн 150, 264 гэдэг заалт чинь энэ шүү дээ. Улс оронд их хэмжээний хохирол учруулсан хүмүүсийг ялладаг байх ёстой. Үгүй юм аа гэхэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн тавдугаар заалтад Монгол Улс хэн нэгэнд мөнгө төлөхөөр болсон бол хэнээс болсон бэ гэдгийг тогтоож, буруутай этгээдүүдийг Иргэний шүүхэд өгч төрд учруулсан хохирлыг нь барагдуулж, шийдвэр гаргах түвшнээс нь буулгаж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм.
-Тэгэхээр энэ тохиолдолд хэн хариуцлага хүлээх ёстой гэж?
Тухайн .үед УИХ-аас гаргасан ажлын хэсгийг ахалж явсан нөхөр хариуцлага хүлээх ёстой" Тэр хүн тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах бодлого барьснаараа Монгол Улсыг өрөвд оруулсан гэж үзэж болох юм. Үнэхээр цуцлах шаардлагатай байсан юм бол үр дагаврыг нь тооцож, тухайн үед хэлэлцээр хийж, ойлголцолд хүрэх ёстой байсан.