О.Баасанхүү: МАН засагт орохгүй бол өөрсдөө сүйрлийн ирмэгт ирчихээд байна
“Шударга ёс” эвслийнхэн Засгийн газар хамтран байгуулах эсэх нь тодорхойгүй байна. Тэд нэгдсэн шийдвэрээ гаргаж чадахгүй яваа сурагтай. УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй энэ тухай ярилцлаа.
-МАН-ынхан Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтарч ажиллахаа мэдэгдчихлээ. Тэд өчигдөр Ч. Сайханбилэгийг дэмжихгүй гэж байсан бол өнөөдөр дэмжинэ гээд гар барьж байх шиг байна?
МАН Засгийн газарт орох тухай асуудал нь шинэ юм биш. Аль өнгөрсөн долдугаар сард энэ намынхан Хөвсгөл аймаг руу зугаалгаар явсныхаа дараа интернэтэд ийм мэдээлэл тараасан шүүдээ. “МАН- аар Засгийн газар дутаж байна. Тэдний оюун ухаан ард түмэнд үнэхээр л хэрэгтэй юм биш үү” гэсэн мессежийг тараасан. Харин МАН- ынхан өөрсдөө АН руу гүйгээд ирсэн нь жаахан ичмээр юм боллоо.
Засгийн газрыг унагаах гэж ямар их гүйсэн билээ, тэд. Үүнийгээ мартаад “Хоёулаа хамтарч ажиллая” гээд ирж байгаа нь жаахан харамсалтай. Би нэг зүйлд гайхаад байдаг юм. МАН-ынхан ингэж их ой санамж муутай юм уу эсвэл санаатай мэдэхгүй царайлдаг юм уу, Бүү мэд. АН-ын Засгийн газрыг ямар их өөнтөглөж байлаа. Одоо бол “АН- ынхан та нарт хайртай шүү” гээд ирж байгаа нь үнэхээр ойлгохгүй юм.
Ер нь тэгээд хөндлөнгөөс харахад МАН-ынхан Засагт орохгүй бол энэ улс орон чинь балрах гээд байгаа юм биш үү. МАН-ын өнцгөөс харахад хамтрах нь зөв. АН болоод МАХН-ын өнцгөөс харахад буруу. Яагаад гэвэл МАН-ынхан Засагт орохгүй болохоор өөрсдөө сүйрлийн ирмэгт тулчихаад байгаа байхгүй юу. Бизнесмэнүүдээс нам санхүүжүүлэх мөнгөө нэхдэг байсан.
Гэтэл тэр боломж нь байхгүй болчихсон. Хоёрдугаарт, тэднийг элдэв янзын зүйл ярихаар эрүүгийн хэрэгт татчих гээд байх юм байна шүү дээ. Энэ өнцгөөс нь харахад М АН- ын гишүүдийг ойлгох л юм. Хөөрхий минь тэгээд засагт яаралтай орохгүй бол 2016 оны сонгууль тэдэнд бүрхэг болох гээд байгаа бас нэг шалтгаан байна. Засгийн газарт орж ажиллачихаад ард түмэндээ юм хийсэн мэт харагдах шаардлага тэдэнд бий, бий.
-Гэхдээ тэд намынхаа эрх ашгаас илүү ард түмнээ бодлоо гэж мэдэгдээд байгаа шүү дээ?
Юу гэж ард түмнээ боддог юм, энэ МАН- ынхан. Улс орон, ард олон гэхээс илүү энхрий хайрт намаа бодож орж байгаа нь хэнд ч ойлгомжтой. МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН- ын дарга Н.Алтанхуяг хоёр гэрээ байгуулж гарын үсгээ зурсан.
Энэ гэрээ МАН-ыг мөхөл рүү оруулчихлаа гэдэг нь тодорхой болонгуут АН, МАН-ын хэсэг хүмүүс сандарсан даа. 20 жилийн туршид МАН- тай ихэрлээд явчихсан Э.-Бат-Үүл нарын хэсэг хүн бажигдсаныг олон хүмүүс мэднэ. Дээрээс нь нам, намаас шургасан, намын үнэ цэнийг мэддэггүй нөхдүүд бужигнасан. Тэд МАН хэцүүдлээ гэж ярихаас илүү АН-д ямар ашигтай бол гэж нэг ч яриагүй.
Би орохын эсрэг байна. МАНАН гэдэг чинь МАН, АН-ынхан нийлсэндээ ч юм биш. Тэд төрийг барихдаа хяналтгүй төрийг бий болгодог арга барилтай.
МАН-ын хувьд Засгийн газрын гадаа удаан байхад тун хэцүү байна. Яах вэ, МАН-ынхны орон нутаг дахь гишүүд, дэмжигчид нь харьцангуй шударга хүмүүс юм. Тэд сөрөг хүчин болоод явъя гэж захиад, сануулаад байгаа юм дуулдана лээ. Г эвч тэд сөрөг хүчин болж үзээгүй учраас арга буюу хамтрах гээд зүтгээд байгаа юм. Хамгийн өрөвдмөөр нь Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэж байсан хүмүүс өнөөдөр түүнтэй яаж хамтарч ажиллах вэ гэдэг нь сонин байна.
Би МАН-ын энгийн гишүүдээс асуулаа. “Танай ах нар чинь АН-ыг дэмжихгүй гэчихээд өнөөдөр яагаад дэмжих болчихов” гэж. Тэгэхэд “Ч.Сайханбилэг дарга өөрөө яруу алдарт ардын намынхаан гэж бичиг явуулсан” гээд байна лээ. Миний харж байгаагаар хамтрахаас өөр гарц байхгүй бололтой юм. Өөрсдийнх нь өнцгөөс харахад хамтрахаас өөр арга алга.
-АН, МАН-ынхан нэгэнт хамтрахаар шийдчихлээ. Харин “Шударга ёс” эвслийнхэн хамтрах уу?
Манай намын жирийн гишүүд, дэмжигчид орох шаардлагагүй гэж хэлэх юм. Тэд "АН-ынхан ямар ёс зүйгүй юм бэ” гэж гайхацгааж байна. Хэрэв эвслийн гишүүд байгаагүй бол тэд Ерөнхий сайдаа томилж чадахгүй байх байсан.
Эвсэл байгаагүй бол УИХ-ын даргаа ч томилж чадахгүй байсан. Эвслийн гишүүдийн ач,аар УИХ-ын даргаа томилж, Засгийн газраа бүрдүүлсэн нь үнэн биз дээ. Замын дундаас ийм ёс зүйгүй, авиргүй зан гаргах байсан юм бол яах гэж анхнаасаа хамтарсан юм. “АН-ын удирдлагууд арчаагүй юм байна” гэсэн дүгнэлтийг манай намын жирийн гишүүд өгч байна лээ. Шударга хэлэхэд “Михайлд бодол бий” гэдэг шиг бидэнд бодож байгаа юм бас бий.
-“Шударга ёс” эвслийн АН-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа юу. Хүчин төгөлдөр байгаа бол энэ Засагт хамтрах шаардлага гарах нь?
АН болоод “Шударга ёс” эвсэл 2012 онд хамтран мөрийн хөтөлбөрөө тодорхойлж гэрээ байгуулсан хоёр хүчин. Хэрэв одоо “Шударга ёс” эвслээс энэ Засагт хамтрахгүй гэвэл АН-ынхан мөрийн хөтөлбөргүй болно. Я.агаад гэхээр АН, “Шударга ёс” эвсэл хоёрын хамтарсан мөрийн хөтөлбөр нэг нь гарвал дуусгавар болно.
МҮАН-ынхан орвол орог. Эвсэл ч задарна гэвэл задраг. Энэ асуудал биш.
Эцэст нь өнөөх МАН-ынхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлэх, хэрэгжүүлэх шаардлага гарах бололтой. Тэгээд ч МАН-ынхан 2015 оны төсвийн тухай хуулийг нь баталж өгсөн гээд байсан биз дээ. Миний ойлгож байгаагаар орон нутгийн эрх мэдлээр наймаалцаж МАН-АН-ыг үүсгэж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, АН-ынхан орон нутаг дах эрх мэдлээ өгье гээд наймаалцлаа. Энэ бол худлаа биш.
-Та хувь гишүүнийхээ зүгээс эвслийг Засгийн газарт хамтрах эсэхэд ямар байр суурьтай байгаа вэ?
Би орохын эсрэг байна. МАНАН гэдэг чинь МАН, АН-ынхан нийлсэндээ ч юм биш. Тэд төрийг барихдаа хяналтгүй төрийг бий болгодог арга барилтай. 2008-2012 оны хооронд азаар гэдэг юм уу даа Австралид байгалийн гамшиг тохиолдож манай улсын нүүрсний үнэ өссөн. Тэгж л огцом баяжсан.
Харамсалтай нь тэр мөнгийг МАН, АН- ынхан хуваагаад идээд дууссан. Эдийн засгийг сүйрүүлчихсэн байхад нь 2012 оны дараа бүрдсэн Засгийн газар зам барьж, байшин барилаа. Өнөөдөр Монголбанк ч гэсэн Худалдааны алдагдалгүй боллоо. Ололттой зүйл олон байна.
-Эвслийн гишүүдээс таниас өөр орохгүй байхыг уриалж байгаа хүн байна уу?
Энэ тухай ярих шаардлагагүй. Миний хувьд 2016 оны сонгууль болтол “Шударга ёс” эвслийнхэн маань сөрөг хүчний байр сууриар ажиллах алхам хийх ёстой гэж бодож байна. Гэхдээ энэ Засгийн газар удахгүй биз. Хулгайч нар чинь мөнгөн дээрээ нэгдэж чаддаггүй гэдэг дээ. Тэгэхээр удахгүй байх гэж найдаж байна.
-Хэрэв эвслийнхэн хамтрахгүй гэвэл цаашдаа задрах уу. МҮАН-ынхан салаад Засгийн газарт орох юм биш биз дээ?
МҮАН-ынхан орвол орог. Эвсэл ч задарна гэвэл задраг. Энэ асуудал биш. Бид зарчим л ярих хэрэгтэй. Бид 1.5 жилийн төлөө сайдын суудал руу яагаад улайрах ёстой гэж. 2016, 2020 он гээд улс төрийн хүчний хувьд байр сууриа бэхжүүлэх, ард түмнээс оноо авах алс хэтээ бодох учиртай.
Холын улс төр харах уу эсвэл нэг жилийн дотор яаж ийж байгаад сайд болох уу гэдэг хоёр харьцангуй ойлголт. Тэгээд ч ард түмний санамжийг хэмжих хэрэггүй, басамжлах ч хэрэггүй. Ард түмэн улс төрийн намуудын иймэрхүү увайгүй үйлдлийг огтоосоо мартдаггүй. Мартчихсан мэт харагдаж байгаад гэнэт саналаа өгчихдөг юм.
-МАХН-ын дарга Н.Энхбаяраас энэ талаар асууж тодруулсан уу?
Манай намынхан холбоотой байгаа. Би ч гэсэн холбоотой байна. Даргын зүгээс “Судла, бүх талаас нь харах ёстой. Яарч шийдвэр гаргах шаардлагагүй, Манай нам ямар ч буруу зүйл хийгээгүй шүү. Бие даасан, бохирдоогүй улс төрийн хүчин гэдгийг ойлгох ёстой” гэдгийг хатуу захиж байна лээ.