2014.11.27

Г.Шийлэгдамба: Шударга ёс эвслийн шийдвэр гаргах хуралдаан зарлаагүй

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

- Тусгаар тогтнол зарласан өдрийн  хүрээнд МАХН-ын зүгээс ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ ?

Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ мөнхөд хадгалагдан үлдэнэ. Энэ жил өмнөх жилүүдээс өргөн, утга агуулгатай тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэж төлөвлөсөн. Уламжлалт ёсоороо хүндэтгэл үзүүлэх ёслолыг хийгээд, хүчит бөхийн барилдааныг зохион байгуулж байгаа.

-Шударга ёс эвслийн зүгээс Шинэ засгийн газрын тухайд ямар байр суурьтай байна?

Бид хамтарсан намынхаа хувьд ерөнхий сайдын нэрийг дэмжсэн. Гэрээнийхээ дагуу л энэ байдалд хандаж байгаа. Хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний хүрээнд Засгийн газраа байгуулаад ажиллах юм бол ямар нэгэн улс төрийн шинэ байдал үүсэхгүй байх бүрэн бололцоотой. Магадгүй гэрээнд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй.

-“Шударга ёс”  эвсэл хуралдана гэсэн мэдээлэл гарсан үнэн үү ?

Удирдах зөвлөлийг маань хуралдана гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ мэдээлэл бол ташаа. Бид бүлгийн дарга болон бусад УИХ-ын гишүүдтэй эвсэл дотроо хоорондоо мэдээлэл солилцож байгаа. Шийдвэр гаргах хурал бол зарлагдаагүй

-Шинээр байгуулагдах Засгийн газарт хамтарч ажиллахаар болвол сайдуудын тоонд хэр өөрчлөлт гарах бол ? 

             Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү