МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.12.03

Г.Шийлэгдамба: Шударга ёс эвсэл Засгийн газарт гурваас доошгүй суудал авна

МАХН дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй гэдэг мэдээлэл гарч байсан. Харин үүнийг худал мэдээлэл хэмээн МАХН-ын зүгээс үгүйсгэлээ.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Өмнө нь Шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байсан тооны харьцааг өөрчлөхгүй байхын төлөө ажлын хэсэг тодорхой чиглэлийг нам намынхаа удирдах байгууллагаас авсан үүргийнхээ дагуу ажиллана. Ямар нэгэн үл ойлголцол гаралгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Сүүлд Шударга ёс эвсэл Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж байх үед гурван гишүүнтэй байж ажиллах асуудал яригдаж байсан. Түүнээс доош буурахгүй байх зарчим хадгалагдана гэж ойлгож байгаа” гэв

                     Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү