“Ахмадаа хүндэтгэе” арга хэмжээ боллоо
Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хороо, Ахмадын холбоотойгоо хамтран “Ахмадаа хүндэтгэе” арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд 3-р сарын 14-нд зохион байгууллаа.
Арга хэмжээнд дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн Монгол Ардын Намын хорооны Ахмадын холбооны дарга Сэдэд, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Ж.Лхагвасүрэн нарын албаны хүмүүс, дүүргийн 19 хорооноос Монгол Ардын Намын ахмад гишүүд оролцлоо. Хүндэтгэлийн арга хэмжээг дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга, дүүргийн Засаг дарга Д.Ганболд нээв.
Мөн Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, дүүргийн Монгол Ардын Намын хорооны Ахмадын холбооны дарга Сэдэд нар үг хэллээ. Энэ үеэр 19 шинэ гишүүнд намын батлах гардуулж, дүүргийн ахмадууд, ерөнхий боловсролын сурагчид уран бүтээлээрээ ахмадууддаа бэлэг барилаа. Дүүргийн ахмадууд өөрсдийнхөө хийсэн гутал, хувцас, бэлэг дурсгалын зүйлс зэрэг бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан юм.