
Архангай аймгмийн Чулуут сумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Энэ сарын 9-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүтэй Төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. Уулзалтад Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Уулзалтын үеэр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Хурлын байгууллагын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар чөлөөт ярилцлага өрнүүлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.