“Иргэдээ сонсъё” аяны үр дүнг танилцуулав
2017.03.20

“Иргэдээ сонсъё” аяны үр дүнг танилцуулав

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тавдугаар хуралдаан өнөөдөр буюу энэ сарын 20-ны өдөр Хурлын даргын өрөөнд боллоо.  

Хуралдаанаар “Иргэдээ сонсъё” аяны тайлангийн танилцуулга, Шагнах тухай, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал тус тус танилцуулж дүүргийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа 14 иргэнийг дүүргийн ИТХ-ын “Чандмань одон”-гоор, 7 иргэнийг “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнахаар шийдвэрлэв.  

ИТХ-ын Тэргүүлэгчид “Иргэдээ сонсъё” аяны тайлантай танилцаж иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтүүдийг НИТХ, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, санал хүсэлтийн хариуг иргэдэд шуурхай хүргэж ажиллахыг  Хурлын ажлын албанд үүрэг болголоо.

Иргэдээ сонсъё” аяны  хүрээнд 1-19 дүгээр хороодын Иргэний танхимаар дамжуулан энэ оны  хоёрдугаар сарын 20-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдрийн хооронд иргэдийн санал, бодлыг сонсох уулзалтыг зохион байгуулж, 1769 иргэн хамрагдсан байна. 

Түүнчлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хороодын иргэний танхимын цахим хуудас, олон нийтийн сүлжээ, үүрэн холбооны “Та дохь, би залгая” утсаар нийт 969 иргэн санал хүсэлтээ ирүүлсэн байна.