2017 оны Үр дүнгийн гэрээ байгууллаа
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтнуудын 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулах ёслол энэ сарын 1-ны өдөр боллоо.
Ёслолын үеэр Төсвийн ерөнхийлөн захирагч, Төсвийн шууд захирагч, Менежер, Төрийн албан хаагчидтай тус тус 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулж, тухайн жилдээ хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа баталгаажуулсан юм.
Үр дүнгийн гэрээ нь төрийн албан хаагчийн тухайн жилд гүйцэтгэх ажил, үүрэг, хариуцлагыг тодорхойлох зорилготой бөгөөд ажилтнуудын хийж хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөн, үйл ажиллагааг оновчтой зөв зохион байгуулах, ажлын гүйцэтгэлийн үр нөлөөг дээшлүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах зорилгоор байгуулдаг билээ.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ 2016 онд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж ажилласан ажилтнууддаа баяр хүргээд 2017 ондоо амжилт бүтээлээр дүүрэн ажиллахыг ерөөлөө.