Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдлаа
Уулзалтаар дүүргийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга С.Туяа Хэв журмын урамшилт эргүүл, гудамж байранд ажиллах нийтийн эргүүлийн ажлын уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд ажлын байрны зураглал хийх, тэдгээрийн ажиллах журмыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай танилцууллаа.
Тус ажлын хэсгийн ахлагчаар ДИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, нарийн бичгийн даргаар Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга С.Туяа, ажлын хэсгийн гишүүдээр ДИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн Ахлах ажилтан Г.Ундрал, Дүүргийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажилд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор Г.Чагдар, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Р.Төмөрбаатар, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн тасгийн дарга Т.Оюунбаатар, дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Ц.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.