Нийтийн эргүүл, хэв журмын урамшилтай эргүүл нарын асуудлыг хэлэлцлээ
2016.11.17

Нийтийн эргүүл, хэв журмын урамшилтай эргүүл нарын асуудлыг хэлэлцлээ

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн, 2 дугаар хэлтсийн дарга,цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга С.Туяа нартай энэ сарын 10-ны өдөр уулзлаа.

Уулзалтын үеэр хороодод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах чиг үүрэг бүхий хэв журмын урамшилтай эргүүлүүд, 1-19 дүгээр хороодын 1000 нийтийн эргүүл ажиллаж байгаатай холбогдуулан Цагдаагийн байгууллагад ирэх дуудлага мэдээлэл ихэсч байгаа, гэмт хэргийн гаралтыг цаг алдалгүй мэдээлсэнээр зарим төрлийн гэмт хэргийн гаралт буурч байгаа үзүүлэлтийн талаар санал бодлоо солилцлоо.

Мөн үеэр ижил төрлийн үүрэг гүйцэтгэж байгаа нийтийн эргүүл, хэв журмын урамшилтай эргүүл нарын нэр томъёо, урамшуулалын асуудлыг холбогдох байгууллагад уламжлахаар шийдвэрлэж, дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдлын талаар харилцан ярилцаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн юм.