Чингэлтэй дүүргийн ИТХ-ын шинэ оны анхдугаар хуралдаан болов
2017.01.16

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын шинэ оны анхдугаар хуралдаан болов

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны анхдугаар хуралдаан өнгөрсөн баасан гаригт боллоо.

Хуралдаанаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай,  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 онд зохион байгуулах  үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дотоод журам шинэчлэн батлах тухай асуудлуудыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал тус тус танилцуулсан юм.



Мөн үеэр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл байгуулах тухай, шагналд уламжлах тухай, шагнах тухай асуудлуудыг Тэргүүлэгчид хэлэлцэн шийдвэрлэлээ.