О.Баасанхүү: Эхнээс нь дуустал тэмцэх л хэрэгтэй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.03.02

О.Баасанхүү: Эхнээс нь дуустал тэмцэх л хэрэгтэй

Урт нэртэй хуулиар “хамгаалагдаж ” байсан Ноён уулыг стратегийн ордын жагсаалтад бүртгэснээр баялгийг нь ухахаар болоод буй. Ингэхдээ түүхийн дурсгалт бунхан, булшнуудыг хөндөхийн зэрэгцээ байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулах аюултайг мэргэжлийнхэн болон иргэний хөдөлгөөнийхэн тодотгох болсон.Тэгвэл иргэдээс гаргасан өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хорооны гишүүд газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцаад иржээ. Энэ талаар ярилцахаар Өргөдлийн байнгьн хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “Ярилцах танхим ”-даа урьсан юм. Мөн түүнээс МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар лавласан бөгөөд эрхэм түшээ “Хүн нэг л амьдрах учраас аюултай байсан ч үзэлцэх хэрэгтэй" хэмээн тодотгосон юм.

-Ноён уулын нөхцөл байдлыг нүдээр үзээд ирсэн хүний хувьд- бусад гишүүдээ бодвол асуудлыг илүү нухацтай, бодит байдлаар дүгнэж тайлбарлах байх?

Ноён уулыг ухуулахгүй бас онгон байгалиар нь хамгаалья гэсэн асуудлаар 16 мянган иргэний гарын үсэгтэй өргөдөл Өргөдлийн байнгын хороонд ирсэн. Өргөдлийн байнгын хороо өөрийн гэсэн дүрэмтэй юм. 900-аас дээш иргэн өргөдөл гаргасан тохиолдолд газар дээр нь очиж судалдаг. Энэ дагуу газар дээр нь очиход иргэд үнэхээр их бухимдалтай байсан.

“Ноён уулыг хоёр ч ноён уул болгочихлоо. Дээрээс нь Ацдмын амыг хаачихлаа. Мөн тэр хувийн хүүхдийн зуслангийн газрыг зарсан” хэмээсээр биднийг угтсан. Иргэдийн ярьж байгаагаар Бурхан халдунд хориотой газар гэж бий гэнэ. Үүн шиг Ноён уул ч хориотой гэж байгаа. Түүнчлэн яагаад Ноён, Бурхан гэж нэрлэсэн нь шалтгаантай.

Цаад утгаараа Чингисийн үеэс хойш булш бунханаа хадгалсаар ирсэн нь хүртэл учиртайг тайлбарлаж байсан'. Мөн байнгын хорооны гишүүд Дархан-Уул аймгаар орлоо. Ноён уулын асуудалд санаа их зовж, сэтгэл нь эмзэглэж байна билээ. Хараа гол руу цутгадаг голуудыг хаах нь. Хараа гол яваандаа тасрах аюул нүүрлэлээ гэж ярьж байсан. Төв аймаг руу ч бас энэ асуудал нэлээд хүчтэй орж ирэх шинжтэй. Цэвдэгтэй тул байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, гол ус ширгэх аюултайг иргэд хаа сайгүй ярьж байна.

-“Сентериа гоулд” ХХК-ийн ажил эхлэхэд бэлэн болчихсон гэж сонссон. Энэ үнэн үү?

Биднийг очиход “Сентера гоулд” ХХК хашаагаар хаасан байна билээ. Тэнд хамгаалалтынхнаас өөр хүн байгаагүй. Нөхцөл байдлыг харахад тодорхой хэмжээгээр ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон нь ажиглагдсан. Зарим нэг газрыг ухаж, нөхөн сэргээлт хийсэн байдалтай харагдаж байсан. Хуульч хүний хувьд ард иргэдэд гурван асуудлыг тавьсан. Нэгдүгээрт, нөхцөл байдлыг тайлбарласан.

-Нөхцөл байдлыг тайлбарласан гэдэг нь юу гэсэн үг вэ?

Урт нэртэй хуулиар энэ газар ухагдахгүй байсан. Гэвч УИХ- аар тогтоол гаргаж стратегийн ордын жагсаалтад оруулснаар урт нэртэй хуульд хамаарахааргүй болсон. Хоёрдугаарт, стратегийн орд л юм бол хувь дээр тохирох учиртай.

Гэвч тохирч чадаагүй. Учир нь оруулж ирсэн төслөөрөө 40 сая ам.доллар л Монгол Улсад 10 жилийн дотор орж ирнэ гэсэн тооцоолол бий. Өөрөөр хэлбэл, 200 сая ам.доллар орж ирнэ. Үүнээс 20 хувь буюу 40 сая ам.долларыг нь л өгье гэж. Энэ нь Монгол Улсын хувьд дэндүү эмгэнэлтэй.  

Монгол Улс ойн нөөцөөрөө Орос болон бусад орныГ харьцуулахад дэндүү бага. Хулгайн мод болон байгалийн тэнцвэргүй байдлаас болж ойн хомсдолд орж байна. Тийм атал Ноён уулыг хөндвөл хулс, нарсан ойн мод сүйрэх юм. Энэ бол хамгийн ноцтой асуудал. Мөн цэвдэгтэй газрын цэвдэг байхгүй болох нь аюулын дохио.

-Орон нутгийн тусгай хэрэгцээнээс гаргасан эсэх асуудлыг судалж үзсэн үү?

Засаг дарга нь тусгай хэрэгцээнээс гараагүй гэж хэлсэн ч бидэнд ирсэн мэдээллээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр гаргачихсан юм билээ. Тэгэхээр орон нутгийн тусгай хэрэгцээнээс гаргангуут автоматаар цаад компани ухах зөвшөөрөлтэй болж байгаа юм.

Иймээс тусгай хэрэгцээнээс гаргасан үйлдэл нь хууль ёсны байж чадсан уу, дүрэм журам нь зөв эсэхийг судлах шаардлагатай. Энэ гурван нөхцөл байдлыг иргэдэд хэлсэн. Талуудын оролцоотой судалгаа хийх байх. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ч гэсэн газар дээр нь очиж судалж байна гэсэн мэдээлэл байсан. Улаанбаатар хотод тодорхой хэлэлцүүлгүүд өрнөлөө.

-Ямартай ч байнгын хорооны гишүүдийн хувьд Ноён уулыг ухуулахгүй байх талаас нь анхааралдаа авч ажиллахаар болсон гэж ойлгож болох уу?

Монгол Улс өнөөдөр хоёр том ордыг ашиглаж эхэлж буй. Гэвч одоогоор Монголын ард түмэнд ашгаа өгөөгүй. Магадгүй өгөхөөргүй байж ч мэднэ. Гэтэл цаад буланд нь “Бороо гоулд” талбайгаа томсгох гээд явж байна шүү дээ.70 тонн алт ухаад нэг ч татвар төлөөгүй.

Тогтвортой байдлын гэрээ гэгчээр халхавчилчихсан. Хатуухан хэлэхэд, улстөрчдийг хахуулдаж, залилаад Монгол Улсын хамаг алтыг ухаад явсан. Мандал сум өнөөдрийг хүртэл засмал зам тавигдаагүй л байна билээ. Арай ч дээ. 30-хан км замд засмал тавьчих сэтгэлгүй хүмүүс 10 жил талбай ухаад, сайхан болгоно гэдэг юу л бол. Ард түмний саналыг дэмжихээс өөр аргагүй.

-Нутгийн иргэд бослого гаргаж, тэмцэлд уриалж байна  гэх мэдээлэл байсан. Та нөхдийг  очиход иргэдийн уур амьсгал  ямархуу байсан бэ?       

72 цагийн дотор Засаг даргаа огцруулна гэдэг шаардлага өгөөд зэвсэгт үймээн гаргаж, өлсгөлөн 3 зарлана гээд бөөн бужигнаантай байсан. 500 хүний багтаамжтай сумын клубд 400 орчим иргэн сууж байсан.

Сумын Засаг дарга албан ёсоор зарлаагүй боловч иргэд нэгнээсээ дуулаад морьтой нь мориорой, машинтай нь машинаараа, ёстой л хөлтэй нь хөлөөрөө, хөлгүй нь мөлхөж ирсэн байсан.

-Гэхдээ Ноён уулыг стратегийн ордын жагсаалтад гэнэт бүртгэсэн нь яах аргагүй хэн нэгний захиалга гэх хардлага төрүүлдэг. Таны хувьд ч гэсэн тэрхүү гал тогоонд байгаа хүн тэр хардлагаас мултрах аргагүй юм биш үү?

Асуудлын гол нь хууль буцаан хэрэглэдэггүй. Цоо шинэ орд бол хамаа алга. Илрүүлээгүй байсан ордыг илрүүлчихээд нөөц хэмжээг нь тогтоогоод стратегийн ордод оруулья гэсэн бол асуудалгүй. Гэтэл Урт нэртэй хууль батлагдахад шалгаж энэ бол стратегийн орд биш гэж тодорхойлсон байдаг. Улмаар Урт нэртэй хуулиар хашчихсан. Гэтэл хууль буцаан хэрэглэх ёсгүй байхад оруулж ирсэн.

Монгол Улсад хүнийрхүү  сэтгэлтэй хүмүүс дэндүү олон болж дээ. Ямартаа л төрийн түшээ юу, эсвэл “Сентериа гоулд” ХХК-ийн ажилчин уу гэдэг нь ялгагдахаа , больж. Тиймдээ ч 20 хувийг л өгье э гэж байна. Ингээд л боллоо шүү дээ гэх байдлаар тайлбарлаж байх н жишээтэй.

Нөгөөтэйгүүр, “Монгол  НD” телевизээр гурван ч Ноён  уул байдаг юм шиг ойлголтыг өгч  байна. Нэг нь долоон км-ийн цаана н байрлах Ноён уул, нөгөө нь 5.6 км-  ийн цаадах Ноён уул, сүүлийнх н нь бүр өөр аймагт байрлаж байгаа  ч гэх шиг. Ард түмнийг ингэж н төөрөгдүүлэх хэрэггүй. 

-УИХ-ын дарга З.Энхболд л “Шударга ёс эвсэл”-ийнхэн н хүрзээр ухаад Хүннүгийн булшгаргаж ирсэнЗ.Энхболд Шударга ёс эвсэл-ийнхэн хүрзээр ухаад Хүннүгийн булшгаргаж ирэх нь гэж хэлж байсан

Би маш тодорхой бөгөөд хатуу хэлмээр байна. Асуудал нь Хүннүгийн булш байгаа эсэхдээ чухал биш. Монголын ард түмэн шашны талаасаа тахин шүтэж байж мэдэх ч гол нь байгалийн тэнцвэрийг барьж байсан газар. Өөрөөр хэлбэл, тэндээс урсдаг жижиг гол, горхи, мод нь хүртэл Хараа голын амин судас нь. Мөн цэвдгийг хөндвөл ямар аюул далладгийг эрдэмтэн, судлаачид хэлээд өгнө.

-Өргөдлийн байнгын хорооныхон явсан газрынхаа ажлын үр дүнг мэдээж гаргах болов уу. Тодорхой асуудлуудыг нь дээш нь уламжилж, зохих арга хэмжээг авна гэж олон нийт хүлээж буй. Байнгын хорооны даргын хувьд ямар арга хэмжээ авч ажиллахаа хэлж өгөхгүй юу?

Байнгын хорооноос гаргадаг шийдвэрүүд бий. Засгийн газарт үүрэг чиглэл өгч болно. Мөн тодорхой ажлын дүгнэлтүүд дээр үндэслэн албан тушаалтанд хариуцлага тооцох боломжтой. Янз бүрийн арга механизм бий. Гол нь үүнийг УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга дангаараа шийдэхгүй. Чуулган завсарлачихаад байна.

-Хаврын чуулганыг хүлээнэ гэвэл хугацаа алдаж мэдэх юм биш үү?

Завсарлагааны хугацаанд гишүүдтэйгээ уулзана. Ажлын тайлангаа танилцуулна. Улмаар байнгын хорооны хуралдаан зарлана. Тэгээд олонхоороо асуудлыг шийднэ.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахыг завдлаа. Мөн Авлигатай тэмцэх газарт ирж тайлбар, мэдүүлэг өгөх ёстойг сануулсан гэх. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Би баривчлахыг завдах үеэр нь байгаагүй. Намайг ирэхэд тийм асуудал болсон талаар яригдаж байсан. Одоогоор надад ямар нэг мэдээлэл алга. Гэхдээ аливаа хүнийг шалгасан бол нэг мөсөн шалгаад л дуусдаг. Ард түмэн тэгж итгэж бас ойлгож байгаа.

-Ямар учиртай үг вэ?

Яг үнэнийг хэлэхэд төрийн уучлалыг Төрийн тэргүүн гаргадаг. Хуулийн уучлалыг өршөөл гэж нэрлээд УИХ-аас гаргадаг. Өөрөөр хэлбэл, хоёр янзын уучлал байна. Төрийн хүрээнд уучилсан уу, эсвэл хуулийн хүрээнд уучилсан уу гэж. Уучилж байна гэдэг өршөөж байгаагийн л шинж.

-Үүгээрээ та юу хэлэхийг хүсэв?

Төр уучилна гэдэг Чингисийн үеэс энэ хүний есөн хэргийг уучиллаа. Энэ хүний бүх насаар нь уучиллаа гээд ял зэмгүй болголоо гэдэг болохоос биш мөрдөн байцаагч шиг энэ хэргийг нь уучиллаа. Ахиад юм гарвал тэр хэрэг нь өөр байна гэж байдаггүй. Харин хуулийн уучлал бол ийм байдаг.

Эрүүгийн хуулийн 150, 263 уучлагдахгүй. Харин 110, 111 уучлагдана гэх байдлаар Эрүүгийн хууль дахь заалтаар ялгадаг. Хачирхалтай нь төрийн уучлал үнэ цэнээ алдчихаад байна. Хамгийн утгагүй зүйл.

-Өнгөрсөн долоо хоногт болсон өршөөлийн тухай хэлээд байна уу, та. Хуульч хүний хувьд буруу гэж үзэж байгаа юм уу?

Индонезийн Ерөнхийлөгч ард түмэндээ ямар гоё баатар болж харагдаж байна. Хууль зөрчсөн этгээдийг уучлаач гэж гуйж байхад нь Ерөнхийлөгч нь уучилсангүй. Тэр хүнд маш их дарамт шахалт ирсэн. Тэр битгий хэл Австрали улс “Та нар цунамид өгсөн мөнгөө буцааж төлөөрэй” гэсэн. Гэтэл ард түмэн нь улс даяараа тэр мөнгийг нь буцааж төлье гээд бүх нийтээр хандив цуглуулах аян өрнүүлж байх жишээтэй.

Гэтэл манайх яаж байна. “Би Монгол Улсаа бодоод уучилсан шүү” гээд манай Ерөнхийлөгч хэлж байгаа юм. Өөрийгөө бодоогүй гэнэ. Монгол Улсаа бодож уучилж байгаа бол НӨАТ төлж буй 2500 хүнийг ч уучлах ёстой. Тогтолцооныхоо хувьд гажигтай гэж хэлж болох хуулийн дарамтад орсон тэдгээр хүнийг уучлах л хэрэгтэй. Тийм биз дээ

-Н.Энхбаяр дарга тэгэхээр төрийн уучлал үзсэн хүн мөн биз дээ. Тиймээс бүх насаар нь уучилсан гэсэн үг үү?

Төрийн уучлал гэдэг бүх насаар нь л уучилна шүү дээ.

-Тийм байтал дахин баривчлахаар завдсан нь ямар учиртай юм бол. Өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан, өдгөө магадгүй хамгийн ойр хүнийх нь хувьд тодорхой тайлбар хийх болов уу?

Тэр хүнээс нь асуу. Би тэр хүнийг баривчил гэж хэлээгүй. Би эр хүн шиг бай гэж хэлэх дуртай. Эр хүн шиг шийдвэр гаргасан бол эргэж буцаад байх нь муухай. За гэвэл ёогүй гэгчээр. Тэгэхээр эргэж буцсан нөхдүүдээс нь асуувал дээр байх.

-Н.Энхбаяр намайг эх орондоо битгий ир гэсэн. Ирвэл баривчилна гэж хэлсэн гэх байдлаар байр сууриа илэрхийлсэн..?

Улстөрчдийн өмнөөс хариулах нь утгагүй юм. Нэгэнт хүн энэ замыг сонгосон бол, ийм эрх мэдлүүдийг эдэлж байсан бол яах аргагүй эрсдэлийг мэдрэх ёстой. Тэгэхээр эхнээс нь дуустал үзэлцэх л хэрэгтэй. Магадгүй амь насаа л алдаж мэднэ. Оросын сөрөг хүчний дарга буудуулчихлаа. Хүн нэг л амьдарна шүү дээ. Муу хүн ч үхнэ. Сайн хүн ч үхнэ.

Энэ хорвоо дээр үхдэггүй хүн гэж байхгүй. Гагцхүү цаг хугацааны хувьд хэн нь төрүүлж үхэх вэ гэдэгт л байгаа юм. Хамгийн гол нь юу үлдэх үү гэдэг нь чухал. Цаг хугацаа үүнийг тогтооно. Сэнгээгийн “Тагтаа” гэж шүлэг бий. “...Тагтаанд бүргэдийн хүч байгаагүй. Тагтаанд шонхорын зориг байхгүй...” гэдэг. Одоо Сэнгээг эргээд харахад тэр хүн өөрөө тагтаа шиг байж чадсан уу гэдэг нь чухал.

-Тэгвэл эцсээ хүртэл үзэлцэх л хэрэгтэй гэсэн үг үү?

Тэгэхээр өөрийнхөө талаас хүчтэй байя гэвэл зоригтой л үзэх хэрэгтэй.

-Н.Энхбаяр дарга хэдий хугацаанд эх орондоо байх юм бол?

Тэрийг Н.Энхбаяраас л асуух хэрэгтэй.