"Эмэгтэйчүүд ЭВ ЭЕ" арга хэмжээ болов
2015.03.24

"Эмэгтэйчүүд ЭВ ЭЕ" арга хэмжээ болов

Нийслэлийн Налайх дүүрэг "Эмэгтэйчүүд ЭВ ЭЕ" арга хэмжээг амралтын өдрүүдээр зохион байгууллаа.

жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй эрхэлдэг эмэгтэйчүүд маань өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан юм.

Уг үйл ажиллагаанд Нийслэлийн НАМЭХ-ны Дарга Б.Саранчимэг болон Тэргүүлэгчид оролцсон бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй эрхэлдэг эмэгтэйчүүд маань өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан юм.Мөн амжилт бүтээлээрээ тэргүүлж яваа эмэгтэйчүүдээ шагнан урамшуулж уг үйл ажиллагаан дээр зохиогдсон тэмцээнд амжилттай оролцсон оролцогчиддоо бүсгүйчүүдийнхээ хийсэн бүтээлийн дээжээс бэлэг барьсан юм.

Энэ өдөр Нийслэлийн НАМЭХ-ны Бүтээлч ажлын Тугыг Багануур дүүргээс Налайх дүүргийн НАМЭХ-ны Салбар зөвлөлд гардуулан өгөх давхар нэгэн сайхан үйл явдал болсон юм.