Хөвсгөл аймгийн иргэд
2015.04.01

Шинэ хуулиар даатгуулагч эмнэлэг болон эмчээ сонгох эрхтэй болно

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн баталсан. Эмч тухайн үйлчлүүлэгчид чанартай үйлчилгээ хүргэхгүй бол хариуцлага хүлээнэ.

Даатгуулагч хувь хувьсгал гэлгүйгээр өөрийн хүссэн эмнэлэгт үйлчлүүлэх боломж бүрдэж байна. Хөвсгөл аймгийн иргэд энэ хууль  даатгуулагч ямар давуу тал боломжийг олгож байгааг хууль санаачлагчдаас тодруулж мэдээллийг авсан байна.

Өндөр өртөгтэй  зарим тусламж үйлчилгээ, протез, ортебетийн зардалыг эрүүл мэндийн даатгалаас  төлдөг болно. Даатгуулагч зөвхөн өрхийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад даатгалын сангаас үнийн хөнгөлөлт авдаг байсан бол. Хоёр дахь шатлалын аймаг дүүргийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад үнийн хөнгөлөлт эдэлнэ. Иргэдийн хувьд энэ хуулиар эмнэлгийн үйлчилгээний чанарыг өөрчлөх хэрэгтэй байгааг хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Мөрөн дээр очиход хувийн эмнэлэгт хармаанаасаа мөнгө төлдөг байсан бол эрүүл мэндийн даатгалаас мөнгө нь төлөгдөх энэ бололцоог энэ хуулиар олгож байгаа юм.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү?