МӨРӨН СУМЫН ДУЛААНЫ СТАНЦЫН 21МВТ-ЫН ӨРГӨТГӨЛ ИРЭХ НАМРААС ДУЛААН ТҮГЭЭНЭ
2025.05.19

МӨРӨН СУМЫН ДУЛААНЫ СТАНЦЫН 21МВТ-ЫН ӨРГӨТГӨЛ ИРЭХ НАМРААС ДУЛААН ТҮГЭЭНЭ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэд ирэх намар гэхэд дулаан хангамжийн бэрхшээлгүй болно гэсэн таатай мэдээг Дулааны станцын 21 МВТ-ын өргөтгөлийн ажлын гүйцэтгэгч “МЭЗ” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганбаатар өгч байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гүйцэтгэгч компанийн төлөөлөл, ЭХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Баясгалан нартай уулзаж төслийн явцтай танилцлаа. Улсын төсвийн 19.6 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Дулааны станцын өргөтгөлийн ажлын гүйцэтгэл 2025 оны 4 сарын 15-наас эхэлжээ.

Одоогийн байдлаар барилгын ажил 26 хувьтай үргэлжилж, тоног төхөөрөмжийн татан авалтаа 70 хувьд хүргэжээ. Гүйцэтгэгч байгууллагын өгч байгаа мэдээллээр энэ оны 10 сарын 1 гэхэд буюу халаалт дулаан өгч эхлэх үеэр бүтээн байгуулалт дуусаж, дулаан түгээлтээ хийхээр төлөвлөөд байна.Ингэснээр сүүлийн 2 жилийн турш дулаан хангамжаас болж хүндхэн нөхцөлд байсан Мөрөнчүүд  дулаахан тохитой орчинд ажиллаж, амьдрах боломж бүрдэх юм.

undefined