УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд ажиллаа
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд ажиллаа.
Тэрээр тойргийнхоо иргэдтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонссон байна. Ерөнхийдөө малчдын тэтгэврийн насыг багасгахыг хүслээ. Жилийн дөрвөн улирал ажилладаг малчдад амралт гэж байдаггүй учраас анхааралдаа авахыг сануулсан байна.
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хувьд тайгын сумын нэг юм. Малчид, хөдөлмөрчид тойргийнхоо гишүүдтэй уулзахад олон асуудлыг хөндөн ярьж байна. Жишээ нь малчдын тэтгэвэрт гарах хугацаа одоогийн төрийн албан хаагчдынхтай адил байгаа. Үүнийг богиносохыг анхаарахыг хүссэн бол орон нутгийн болон УИХ-ын сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж орон нутгийн удирдах сумын засаг дарга УИХ-ын 76 жагсаалтаар биш ард түмний дотроос сонгодог болгох саналуудыг хэлж байна.
Иргэн Ш.Агар: Намаас Монголчууд татгалзмаар байна. Сонгуулийн хуулинд өөрчлөлт хийж сумын засаг даргыг нийт ард түмнээс сонгодог болмоор байна. Долоохон хүн нийлээд сонгочихоод байна.