УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.03.17

Ц.Даваасүрэн гишүүн Хөвсгөл аймгийн малчид хөдөлмөрчидтэй уулзлаа

Байгалийн баялагаа ухаж сэндийчих уул уурхайн олборлолтыг хөдөөгийнхөн эсэргүйцэж байгаагаа илэрхийллээ.

Мөн малчдын тэтгэврийн насыг бууруулах хүсэлтийг Хөвсгөл аймгын Рашаант сумынхан тавьж байгаа юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Чуулган завсарлагаанаар тойрогтоо ажиллаа.

Намрын чуулган завсарласан энэ үеэр УИХ-ын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байна. Хоймор нутгийн зон олны итгэлийг даан сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Ханх, Рашаант, Баянзүрх сумдуудад ажиллаж Малчид хөдөлмөрчидтэй уулзаж тэдний санал сэтгэгдлийг сонслоо. Иргэдийн хувьд байгалийн баялаг ашиглалттай холбоотой УИХ-аас баталсан хуулиуд дээр шүүмжлэлтэй хандаж байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү ?