Д.Батцогт: Эмийн хэрэглээг төр онцгой анхаарах хэрэгтэй байна
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, ШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцлаа.
-Өнгөрсөн 2014 онд танай байнгын хороон дээр хичнээн хуулийн төсөл хэрэгжиж, батлагдан гарсан бэ ?
Манай байнгын хороо Нийгмийн, Боловсролын, Эрүүл мэнд зэрэг салбаруудад олон хуулийн төсөл өргөн баригдсан. Зарим нь хэлэлцүүлгийн шатанд, нөгөө хэсэг нь ажлын хэсэг гаргаад ажлуулж байна.
Өнгөрөгч 2014 онд Эрүүл мэндийн салбарт эмийн талаар баримтлах төрийн бодлогын баримт бичгийг баталлаа. Энэ бодлогын бичлэг бол нилээд чамбай сайн болсон. Ялангуяа эмийн хэрэглээг төр онцгой анхаарахгүй бол болохоо байсан. Янз бүрийн хуурамч эмүүд орж ирэн, эмийн хууль бус худалдаа их болсон.
Манай иргэд маань эмийн жоргүйгээр хүнсний дэлгүүрээс хүнс авч байгаа юм шиг дураараа хэрэглэдэг эдгээр зүйлүүдийг нэг мөр цэгцэлж эмийн хяналтыг онцгой өөр болгож байгаа. Дэлхий нийтэд эмийн хэрэглээг маш өндөр түвшинд авч үздэг.