С.Ганбаатар: Бондынхоо мөнгөөр Оюунтолгойн өрийг төлж байх вий дээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “Ярилцах танхим ’’-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ дахь Ардын намын бүлгийнхэн “Н.Алтанхуягийн Загтийн газар Монгол Улсын өрийн хэмжээг нууж байсан байна” гэдэг яриа гаргасан. Энэ бүхэнд тухайн үед Төсвийн байнгын хороог хамаарч байсан УИХ дахь бие даагчдын зөвлөл ч гар бие оролцсон гэж буруутгаж байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
УИХ дахь Бие даагчдын зөвлөл өнгөрсөн хугацаанд өрийн таазыг нэмэх ёсгүй гэдэг байр суурь баримталж байхдаа бидэнтэй санал нийлж байсан Ардын намтай дуу хоолойгоо нэгтгэсэн. Ардын намынхан дэндүү ёс зүйгүй байна. Өнгөрсөн хугацаанд “Өрийн таазыг нэмэгдүүлэх юм бол улс орон баларна” гэж ярьж, ярьчихаад одоо “Зүгээр” гээд явж байгаа нь ёс зүйгүй асуудал.
Тэд л байр сууриа өөрчилсөн болохоос биш бид өөрсдийн баримталж байсан байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Бие даагчдын зөвлөлийг Төсвийн байнгын хороог хариуцаж байх үед өрийн таазыг нэмэгдүүлэх санал орж ирж л байсан. Гэсэн ч бид өөрсдийн байр суурин дээр хатуу .зогсож, авч хэлэлцээгүй юм.
Ардын намынхныг хамгийн муухай харагдуулж байгаа асуудал нь “Үхсэн хүн үг хэлэхгүй" гэдэг шиг “Огцорсон хүн үг дугарахгүй” гэж байгаа аятай Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт хамаг бурууг нялзааж хаях гэж байна. Тэд өнөөдөр “Н.Алтанхуяг өрийн хэмжээг 58.3 хувьд хүргэчихсэн юм билээ” гэж гүтгэж байгаа нь улаан цагаандаа гарсан байгааг л харуулж байгаа юм.
Тэд л байр сууриа өөрчилсөн болохоос биш бид өөрсдийн баримталж байсан байр суурин дээрээ хэвээрээ байгаа.
Энэ онд тавих өр болох 1.2 их наяд төгрөгийг дотоодын нийт бүтээгдэхүүний 58.3 хувьтай тэнцэх өрийн хэмжээнд оруулж яриад байгаа учраас л бид тэднийг үнэнээрээ байгаач гэж байгаа. Үүнийг Ардын намынхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймээс л биднийг янз бүрээр хэлж байгаа байх.
-Бие даагчдын зөвлөлийнхнийг “Хэтэрхий популист байна” гэдэг шүүмжлэл сүүлийн үед байнга дагах боллоо. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт та бүхэн Дархан- уул аймгийн Орхон суманд ажилласан. Үүнийг гань “Ард түмнээр шоу хийж байна” гэж ярих улстөрч цөөнгүй байна?
Ард иргэдийнхээ дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж, олон нийтэд түгээх гэж оролдсоны маань төлөө биднийг дээрх байдлаар доромжилж байгаа улстөрчид бий. Тиймээс бид ард иргэдийнхээ дунд нь орж, асуудлыг шийдэх гарцыг сонгосон. Өөрөөр хэлбэл, иргэдийн өмнөөс яриагүй, тэдэнтэй хамтарч мэдээллээ хийж байгаа юм.
-Таныг нам байгуулах бэлтгэлээ хангаж байна гэх юм билээ. УИХ-ын эарим гишүүнээс гадна тэмцэгчидтэй хамтарч нам байгуулахаар болсон тухай мэдээлэл гарсан. Гэхдээ та энэ бүхэнд ямар нэгэн албан ёсны тайлбар өгөөгүй байхаа ?
Маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр надтай хамтарч нам байгуулах гэж байгаа гэсэн хүмүүсийн нэрс гарсан байна билээ. Үнэнийг хэлэхэд нэр нь дурьдагдаад байгаа хүмүүстэй ийм асуудлаар ярьсан зүйл байхгүй. Гэхдээ нийгмийн тэргүүлэх зэрэглэлийн залуус монголоо авармаар байна гэдэг санал, санаачилгыг гаргаж, нам байгуулах саналыг надад тавьсан.
Тэдгээр залуус “МАНАН”-ийнхан улс төрд оруулах залгамж халаагаа хэдийнэ бэлтгээд эхэлчихэж. Тиймээс бидэнд эрүүл замаар улс гэж байгаа. Хойч үедээ муухай Монгол үлдээхийг хүсэхгүй байгаа, хүний төлөө гэсэн сэтгэлтэй залуус байвал би хүчээ өгч, туршлагаасаа хуваалцахад болохгүй гэх газаргүй.
Хүний төлөө явах зам дардан биш гэдгийг би сайн мэднэ. Би энэ замаар 11 жил алхлаа. Энэ хугацаанд хүнд, хэцүү, доромжлолын үеүүд байсан. Тийм асуудлаас залуус маань шантрахгүй байгаасай гэсэндээ би дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байгаа.
-Эдийн засгийн хямрал бий болсон гэдгийг хаана, хаанаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл энэ оны төсвөө тодотгож чадахгүй байгаагаас болоод төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй байна. Төсвийн тодотголыг яаравчлахгүй байгаагаас үзэхэд улстөрчдөд ард түмний амьдрал сонин биш байгаа бололтой юм ууд аа?
УИХ дахь Ардын намын бүлгийнхэн төсвийн тодотголын асуудлаар завсарлага авснаас болоод хэлэлцэх эсэх нь хойшлогдсон тал бий. Бие даагчдын зөвлөл эсэргүүцсэн ч, дэмжсэн ч төсвийн тодотголыг батална. Тиймээс бид энэ тал дээр зарчмын байр сууриа илэрхийлсээр байгаа.
Хүний төлөө явах зам дардан биш гэдгийг би сайн мэднэ.
Өрийн таазыг нэмэх нь буяны мөнгө авч байгаа юм биш шүү дээ, Асар өндөр хүүтэйгээр мөнгө зээлж байгаа учир өрийн үйлчилгээний дарамт манай дараа, дараагийн төсөв дээр ямар хүнд тусах вэ гэдгийг харгалзаж үзээрэй гэж байгаа. Нөгөөтэйгүүр, иргэдийнхээ бүсийг чангалахын оронд эрхтэн, дархтнууд өөрсдийн төсвийг чангалаач гэдэг санал тавьж байна.
Мөн төсөв тодотгохдоо одонтой ээжүүд болон хүүхдийн мөнгийг хасах юм бол Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөнө гэж байж энэ асуудлыг намжаалаа. Заавал ийм мэдэгдэл хийлгэж байж асуудал руу эргэж харж байхын оронд иргэдтэйгээ ойр ажиллаасай гэж хүсч байна. Төсвийн тодотголыг энэ долоо хоногтоо багтаад хийчих байх.
-Засгийн газраас эрхийнхээ хүрээнд иэмж бонд гаргахаар болсон. Өнгөрсөн хугацаанд “Чингис”, “Самурай” зэрэг бонд гаргасан ч эдийн засгийг хямралаас аварч чадаагүй. Зарим хүн “Улстөрчид бондын мөнгийг хувааж идсэн” гэж байгаа. Та Засгийн газраас бонд гаргахаар болсныг хэрхэн дүгнэж байгаа вэ?
Бонд гэдэг зээлнээс ч аюултай. Зээл авлаа гэхэд зээлдүүлсэн хүн нь тодорхой хэмжээгээр хариуцлага үүрдэг. Харин бонд бол мөнгө авсан хүн өрөө төлж чадахгүй тохиолдолд байгаа зүйлийг нь авна гэсэн зарчимтай. Энэ удаа Засгийн газар бонд гаргана гэж ярихынхаа оронд өмнө нь гаргасан бондуудынхаа үр дүн, ашиглалтын явцад дүгнэлт хийж, УИХ-аар хэлэлцүүлэх ёстой байсан юм.
Өнгөрсөн хугацаанд гаргасан бондуудыг юунд зарцуулах нь тодорхойгүй байсан учраас л ямар ч ур дүн гараагүй. Энэ удаагийн бондын мөнгө ч иймэрхүү байдлаар замхрахыг үгүйсгэх аргагүй юм. “Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ” гэдэг үг байдаг байх аа. Энэ мөнгөөр юу санхүүжүүлэхээ тодорхой болгохгүй л бол асуудал үүснэ. Бондын зарцуулалт ямар ч тодорхойгүй байгаа болохоор Оюутолгойн өрийг бонд гаргаж төлөөд байгаа юм биш байгаадаа гэсэн хардлага хүртэл төрж байна. Үүнийгээ ч би байнга асууж байгаа.
-Монгол Улсын сайд гэж шинэ албан тушаал гаргаж, Монгол Улсад гаднын хөрөнгө оруулалтаар хэрэгжих мега төслүүдийг хариуцуулж ажиллуулахаар болсон. Энэ ажлыг хариуцаж байгаа М.Энхсайхан сайд өнгөрсөндаваа гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр Тавантолгойд менежментийн хувьчлал хийх санал гаргасан байна билээ. Энэ хэр зөв алхам гэж та бодож байна вэ?
Чили, Норвеги зэрэг орны уул уурхайн хөгжил дэлхийд жишиг болж байна. Энэ орнуудын уул уурхай, ашигт малтмалын гол, томоохон гэсэн компаниуд нь төрийн өмчит байдаг, Төрийн өмчийг хувийн менежментээр ажиллуулахад ямар ч асуудал үүсэхгүй. Хувийн менежмент байж болно.
Гэхдээ компани нь төрийн өмчит байх ёстой. Би хувьдаа нүүрсээ ухаад зөөхийн тулд гаднын компаниудыг гуйж байгаа асуудлыг энэ салбарынх нь эрдэмтэдтэй хамтарч хэлэлцээсэй гэж хүсдэг. Манайд нүүрсний уурхайн олон бүтээн байгуулалтыг хийж байсан туршлага бий.
Чили, Норвеги зэрэг орны уул уурхайн хөгжил дэлхийд жишиг болж байна.
Хэрэв гаднаас гуйсан тохиолдолд эрдэмтэн шинжээчдийн дүгнэлт гаргасан уу. Зөвхөн улстөрчдийн яриан дээр үндэслэж байгаа юм уу гэдэг чухал. Хэрэв С.Баярцогт хөндлөнгийн эрдэмтдийн дүгнэлт дээр түшиглэж Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй л байсан байх.
-Оюутолгойн 34 хувийг зарах тухай асуудал яригдаж байгаа. Хэзээ хүртэх нь тодорхойгүй ногдол ашиг харж байхаар асуудлыг дээрх байдлаар шийдэж, Оюутолгойн ордыг ашиглалтад оруулах нь зүйтэй гэдэг байр суурийг улстөрчид баримталж эхэлж. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
Оюутолгойн 34 хувийг зарж, Монголыг элгээр нь хэвтүүлэх гэж байгаа хүмүүст “дэмий зүйл ярьж байна” гэж хэлэх байна. Би анх 34 хувийн оронд рояалтын татвараа нэмэгдүүлээч гэж ярьж байсан. Үүн шиг 34 хувийн оронд рояалтын татвараа 15-20 хувьд хүргэнэ гэж байгаа бол энэ тухай' ярьж болно гэж үзэж байна. Харин үүнийг ярихгүйгээр 34 хувийг зарна гэж байгаа бол “сэрүүн зүүдэл” гэж хэлэх байна.