Х.Болорчулуун: УИХ гэж уймраа чавганц шиг болсон байна
УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
С.Ганбаатар гишүүн санал гаргаж дэд сайдуудын орон тоо, хангамжийн зардлуудыг хасах асуудлыг УИХ-д оруулсан .Үүнийг чуулганаар нэг гишүүний саналаар дэмжигдэж, С.Ганбаатар гишүүний санал байхгүй болсон.
Гэтэл чуулганыг хаах үед УИХ-ын дарга “За гуравдугаар хэлэлцүүлэг рүү шилжүүллээ хэмээн алхаа цохисон” гуравдугаар хэлэлцүүлэгт шилжсэн байхад төсөв задлах тийм асуудал байдаггүй. Гэтэл эргээд хоёрдугаар хэлэлцүүлэг орцгооё гэсэн.
Хуулиараа бол тэгж болохгүй. Ер нь УИХ гэж уймраа чавганц шиг болсон байна. Нэг шийдлээ гаргаж чадахгүй эргэж буцаад. Хурдан төсвийн тодотголоо хийгээд цалин хөлсөө тавиач ээ, цагаан сар болох гээд байна гэсэн хүмүүс зөндөө байна.