2015.01.22

ЗГ-ын баталгаа гаргуулах компаниудын нэрс ил тод байх хэрэгтэй

Засгийн газраас баталгаа гаргуулсан компани зээлээ төлж чадахгүй тохиолдолд улсын төсвөөс төлбөрийг нь хийнэ.

Татвар төлөгчдийн мөнгийг нэгэнт эрсдэлд оруулж байгаа учраас тухайн аж ахуй нэгжүүдийн нэрсийг олон нийтэд ил тод болгох ёстой гэж УИХ-ын зарим гишүүд үзэж байна.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Монгол улсын баталгаатайгаар аль нэг компани тухайн төсөлд санхүүжих асуудал байж болно. Гэхдээ энэ асуудал өнөөдөр Монгол улсад шилэн дансны хууль хэрэгжиж байна. Тиймээс бүх зүйл ил тод байх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “ Санал нэг байна. Авсан, өрийн тааз, зээлийн хэмжээг хоёрхон сарын дотор 5-6 их наяд төгрөгөөр нэмэгдчихсэн байна.