УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Батлан хамгаалах салбарын төсвийн төлөө чуулганыг зогсоов
УИХ-ын Төсвийн байнгын хороо 2015 оны төсвийн төслийг хэлэлцүүлж буй байдал иргэдээс онц муу үнэлгээ авсаар байна. Энэ байдлыг залруулж УИХ-ын гишүүн Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр томоохон алдааг нь хэлж өгсөнөөр УИХ-ын ээлжит чуулган арга буюу зогсч ахин Төсвийн байнгын хороо хуралдах болсон билээ.
Хэрэв энэ алдааг эрхэм гишүүн Ж.Энхбаяр олж хараагүй байсан бол Монгол Улсын Батлан хамгаалах салбарын 2015 оны төсөв хүнд байдалд орох байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Орлого нэмэгдүүлэх санал дээр УИХ-ын дарга анхааралдаа аваач. Байнгын хороод дээр гарсан саналууд бүрэн хасагдсан байна. Нэгэнт УИХ, Байнгын хороод, мэргэжлийн байгуулланууд асуудлаа гаргаад батлаад оруулж ирсэн зүйлийг ямар үндэслэлээр ажлын хэсгүүд хасчихваа.
Үүнд тайлбар авмаар байна. Мөн зэвсэгт хүчний хөгжлийн сан дээр 5 тэрбум төгрөгийн орлого олох бололцоо байгаа. Гэтэл салбар нь орлого олох боломжтой гэсэн гэрээг хийсээр байтал орлого нэмэгдүүлэх санал дээр яагаад оруулж ирсэнгүй вэ. Үүнийгээ тайлбарлаач” гэв
УИХ-ын гишүүн Б.Болор хариулав.