УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.01.26
Г.Баярсайхан: Монгол улс дэд сайдгүй ажиллаж байсан үе бий
Монгол төр цомхон байх ёстой, Монгол Улсын Засгийн газар өсөн яамтай, дэд сайдгүй ажиллаж байсан үе бий шүү дээ.
Эдийн засаг тэлэлттэй, бүтээн байгуулалтын үед дэд сайд гэх мэтээр орон тоогоо нэмэх асуудал байж болно.
Харин өнөөдрийн хувьд байдал эсрэгээр байгаа. Бид эдийн засгаа хумьж, агшааж байгаа энэ үед дэд сайдын албан тушаал байх ёсгүй. 600 гаруй сая төгрөгийг халамжийн мөнгөөр амьдарч байгаа иргэдэд нэмэр болгоод явуулах нь зүйтэй байсан.
Засгийн газрын хуульд дэд сайд байна гээд заачихсан байгаа. Гэхдээ УИХ хууль тогтоодог байгууллага учраас дэд сайдын орон тоог хасах эрхтэй.