Сур:Ерөнхий сайд болъё гэж мөрөөдөж байсан уу Л.Гантөмөр:Байсан. Ерөнхий сайд юу хийх ёстойг би сайн мэднэ
2011.12.16

Сур:Ерөнхий сайд болъё гэж мөрөөдөж байсан уу Л.Гантөмөр:Байсан. Ерөнхий сайд юу хийх ёстойг би сайн мэднэ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа

"Улс төржөөгүй яриа" булангийнхаа энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг урилаа. Түүний санаачилсан "Нэг ардчилал" клубээс Мөрөөдөл бүртгэх аян зарласан нь удахгүй өндөрлөх гэж байна. Түүнтэй зөвхөн мөрөөдлийн тухай ярилцсанаа хүргэе.

-Би хүүхэд байхдаазурагтаар мэдээуншдаг нэвтрүүлэгчболохыг мөрөөддөгбайснаа одоо чмартдаггүй. Харин таямар мэргэжилтэйхүн болох тухаймөрөөддөг байсан бэ?

-Зөндөө л юм мөрөөддөг хүүхэд байжээ. Түүн дотроос аавынхаа машиныг барьж үзэх юмсан, цэргийн дарга болох юмсан гэдэг хоёр мөрөөдөл маань одоо ч миний сэтгэлд хадагдан үлдсэн. Аав маань тээврийн жолооч хүн л дээ. Хүүхэд байхдаа аавынхаа машиныг барьж үзэх юмсан, тэгвэл ааваас ханхалдаг энэ үнэр надад шингэх болов уу гэж их боддог байлаа.

Бас гоё дүрэмт хувцас өмсчхөөд, зэрэгц гээд сүртэй хэлж буй цэргийн  дарга их мундаг харагддаг байсан.  Би энэ дарга шиг олон цэрэг командалж үзэх юмсан гэж мөрөөдөж л явлаа. Ингэхдээ бүр миний командалж буй цэргүүд бяртай, хүчтэй, эх орноо хамгаалж чаддаг хүмүүс байгаасай  гээд л төсөөлдөг байж билээ. Гэхдээ биелээгүй л дээ.

-Тэгэхээр биелээгүй мөрөөдлийнхөөтөлөө харамсаж, сэтгэлээр унах тохиолдол гарсан уу?

-Үгүй ээ. Мөрөөдөл бол-гон биелэх албагүй. Харин нэг мөрөөдөл маань олон жилийн турш уяатай яваад байгаа шүү. Аль оюутан байхдаа л уралдааны мотоцикль унаад, савхин хүрэм өмсөөд 200 км цагийн хурдтай, салхи татуулан давхих юмсан гэж мөрөөддөг байсан л даа. Харамсалтай нь, өнөөг хүртэл чадаагүй л явна. Одоо ч гэсэн тийнхүү давхиж үзэх юмсан гэж мөрөөдсөөр л явна. Яахав, өнөөдрийн хувьд арай ч 200 км цаг хүргэж чадахгүй байх. Гэхдээ ядаж л 120-130 км цагийн хурдтай давхимаар санагддаг. Үүнийгээ биелүүлж чадахгүй яваадаа жаахан харамсаж, сэтгэл дундуур л байдаг юм.

-Мэдээжхэрэгбиелсэн нь байгаа лболов уу. Магадгүй,эхнийх нь УИХ-ынгишүүн болсон явдалбайх?

-УИХ-ын  гишүүн  болох юмсан гэж 18 настайгаасаа л мөрөөдсөн. Улсынхаа хөгжлийг тодорхойлдог хүн болж, Монголынхоо нийгмийг өөрчлөхөд гар бие оролцох мөрөөдлөө биелүүлж чадсан. Өнөөдөр УИХ-ын гишүүн болчхоод л явж байна шүү дээ. Ардчилсан хувьсгалын үйл хэргийг  унагалгүйгээр үргэлжлүүлэх тал дээр санаа тавьж, ардчиллыг монголчуудын амьдралд бодитой соёл  болгохын  тулд  хувь хүний үүднээс хангалттай санаа тавьж явна. Тийм болохоор 18 настай Гантөмөрийн мөрөөдөл биелжээ гэсэн үг. Үүнээс хойш олон зүйл мөрөөдсөн. Одоо ч мөрөөдсөөр явна.

-Тэгвэл өнөөдөр юунтухай мөрөөдөжбайна вэ?

-Монголын боловсролын салбарт хувьсгал хийх, дарга нарт хариуцлага хүлээлгэж сургах юмсан гэж мөрөөдөж байна. Төрийн албаны удирдлагууд үүрэгтэй, түүнийгээ биелүүлэхийн төлөө ажилладаг, хувиа биш улсаа боддог болоосой.

-Нас ахиж, албантушаал дээшлэхтусам хүний хүсэлөөрчлөгддөг гэсэняриа бий?

-Мөрөөдөлд насны хамаарал гэж байхгүй л дээ. Хэдэн настай, ямар албан тушаал эрхэлдэг нь гол биш. Хүн бүхэн ямар нэгэн зүйлийг мөрөөддөг л  байхгүй  юу. Зарим нь биелж байхад нэг хэсэг нь хүн яаж ч хичээгээд хэрэгждэггүй. Харин адилхан мөрөөдөлтэй хүмүүс нэгдэж чаддаг юм шиг санагддаг. Жишээлбэл, монголчуудын авьяасЫг жинхэнэ утгаар нь нээсэн  боловсролын  системтэй болох юмсан гэсэн хүмүүстэй сүүлийн үед их найзалж байна. Бас өөрийнхөө төлөө явж чаддаг хүнээр бахархдаг, хүний хөрөнгийг хүндэлдэг хүмүүс “Нэг ардчилал" клубт нэгдсэн.

-Хүн бүр мөрөөдлөөбиелүүлэхийн төлөөхөдөлмөрлөх ёстойбайх. Харин та УИХ-ын гишүүний хувьд бусдын мөрөөдлийгбиелүүлэхийн төлөөхэр цаг зав, сэтгэл гаргаж байна?

-Залуучуудын бодол санааг хуваалцаж, нийгмээ  бодитоор харъя гэж бодсон  учраас л Мөрөөдөл бүртгэх аяныг санаачилсан.Эндээс монголчууд юугаар дутаж, юу хүсэж  яваа нь харагдах байх. Би бол залуудаа маш дэврүүн сэтгэлтэй байж. Харин одоогийн залуусыг мэдмээр байна  л даа. Залуучууд үнэхээр  гоё  санаа дэвшүүлбэл ч өлгөж аваад ажил хэрэг болгоё гэж бодсон. Монгол бол харьцангуй залуу орон. Тиймээс их гэгээлэг зүйл мэдрэгдэх байх аа. Монголын залуучууд   үнэхээр   холыг харж чаддаг болсон юм билээ. Оюутнуудтай уулзаад Явж байхад үнэхээр мэдрэгдсэн шүү.

-УИХ-ын гишүүн болох юмсан гэж мөрөөддөг залуу олонбий. Тэдэнд хандажта юу зөвлөх бол?

-Зүгээр л УИХ-ын гишүүн болъё гэж мөрөөдөх биш, хамгийн гол нь яах гэж гишүүн болохоо тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл, би Монголын мал сүргийг сайжруулна, эсвэл бүхэлд нь цахим орон болгож эдийн засгийн цоо шинэ орчин бий болгоно гэдэг ч юм уу.  Бүр цаашилбал, Монголоо шударга улс болгохыг хүсэж болно шүү дээ. Ер нь бол, УИХ-ын гишүүн болохыг хүсвэл яагаад, юу хийх  вэ  гэдэг асуултад хариулж чадах хэрэгтэй. Бас дэлхийн томоохон улстөрчдийн амьдралын тухай маш их унших хэрэгтэй. Тэгвэл хийх алхмыг чинь хэлээд л өгнө. Ном унших хугацаанд тэр улстөрчийн амьдралаар амьдраад үзчихдэг юм билээ.

-Тэгвэлтаулстөрчийн тухайолон ном уншсан уу?

-Би  Японы  арав  гаруй Ерөнхий сайдын тухай ном уншсан. Эндээс улс төрд ямар үед юу тохиолдож болох, асуудлыг яаж шийдвэл зөв шийдвэрт хүрэх, улстөрч хүн юу ярьж, биеэ хэрхэн авч явах ёстойг мэдэж авсан.

-Ерөнхий сайд болчихлоо гэж мөрөөдөж үзсэн байх нь тийм үү?

-Мөрөөдөөгүй биш л дээ. Би Ерөнхий сайд болбол юу хийх ёстойгоо өнөөдөр Ерөнхий сайд хийж яваа хүмүүсээс илүү мэднэ. Ерөнхий сайд хүн юунаас ажлаа эхлэх вэ, улс төрд лидер болж өөрийгөө яаж хүлээн зөвшөөрүүлэх вэ гэдгийг мэднэ. Наад зах нь л би алга ташуулахыг хүсэхгүй. Надад хүлээн зөвшөөрөгдөх л чухал. Энэ бүхэн номонд байсан. Ямар хүн үнэхээр " сайхан сэтгэлтэй хэрнээ албаа муу хашсан, хэн нь үнэхээр сайхан мөрөөдөлтэй атлаа ажил хийж чадаагүй,  ямар хүн нь сайн Ерөнхий сайд байв, ямар нь их муу хүн мөртлөө сайн Ерөнхий сайд байж чадсан, яаж парламентыг өөрийн талд оруулж,  улс орноо өөрчилдөг, яавал " парламенттайгаа зөрчилдөх, хэрхэн Засгийн газрыг нэг амьсгалтай болгох вэ гээд олон зүйлийг уншиж мэдсэн. Энэ бүхнийг мэдсэн болохоор УИХ-д нэр дэвшсэн. Тиймдээ ч би сонгуульд ялж явсан гэж боддог.

-Хүмүүсийн мөрөөдлийг зөндөө лсонсдог байх. Гэхдэээнэ нь лзаавалбиелээсэй гэж бодсон удаа бий юү?

-Гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд хариулбал, манай охин их гоё зураг зурахыг мөрөөддөг байсан. Өөрөө ч их гоё зурдаг л даа. Би бол охиноо тэр гоё зургуудаа зураасай л гэж хүсдэг. Харин монголчуудын хувьд гээд яривал арай өөр л дөө. Олон хүн гэртээ суугаад интернэтээр бүх ажлаа амжуулчихдаг болох юмсан гэж ярьдаг. Үүнийг биелчихээсэй гэж хүсдэг. Энэ мөрөөдөл биелчихвэл наад зах нь хүмүүс замын түгжрэлд орж гацахгүй шүү дээ. Цахим ертөнц Монголд бий болох боломж их байна.

-Хамгийн  сүүлд тахэний мөрөөдлийгмаш их анхааралтавин сонссон бэ?

-Хүүхдүүдийнхээ мөрөөдлийг сонссон. Гэхдээ охид маань томрох тусмаа мөрөөдлөө илэн далангүй ярих нь цөөрч байна. Хамгийн сүүлд том охин маань дунд сургуулиа төгсөөд коллежоор дамжилгүй шууд дээд сургуульд орчих юмсан гэж ярьсан. Харин би түүнд мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээх хэрэгтэй гэж л зөвлөсөн.

-Материаллаг зүйл мөрөөдөх нь шунал мөн үү?

-Мөрөөдөхөд хязгаар тавьж ерөөсөө болохгүй. Материаллаг байна уу, оюунлаг байна уу, хамаа алга. Мөрөөдөх л хэрэгтэй. Жишээлбэл, бага хүү маань iPod авна гэж сүүлийн хоёр сарын турш ярьсан. Уг нь, өөрт нь iPod авчих мөнгө нь бий л дээ. Гэхдээ өөрөө тэр мөнгөндөө хүрэхгүй хадгалаад, ээж ааваараа л төрсөн өдрийн бэлэг болгоод авахуулчих санаатай л ингээд яриад байгаа юм. Хонио мянга хүрэхээр нь алж идэж болдоггүй гэдэг энэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.