Эх орны эрх ашгийн төлөө тэмцэгчид
2011.11.15

Эх орны эрх ашгийн төлөө тэмцэгчид

Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барьсан есөн гишүүнийг ийн нэрийдэх учир, шалтгаан байна. Хамгийн энгийн жишээ гэвэл тэд парламентад суух хугацаандаа байнга сөрөг хүчний байр сууринаас хандаж, ард нийтэд ашигтай шийдвэрийг гаргаж, үүнийхээ төлөө тэмцсээр ирсэн. Хамгийн сүүлд л гэхэд Оюу толгойд Монголын талын эзэмших хувийг 50 хувьд хүргэх асуудлыг хөндөж, удаа дараа шаардаж байна. Харин энэ асуудалтай холбогдуулан Засгийн газраас гэрээнд өөрчлөлт оруулах нь бүү хэл тайлбар ч хийсэнгүй. Тиймээс асуудлын эсрэг байгаа Засгийн газрын тэргүүн С.Батболдыг огцруулах албан бичгийг үйлдсэн биз ээ.

Уг нь энэ асуудлыг УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүн сүр дуулиантайхан сөхөж байсан. Гэхдээ явцын дунд зарим гишүүд тавьсан зорилгоосоо ухарсан бөгөөд үүнд хаанахын ямар нөлөө орсныг таашгүй. Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр, З.Энхболд, С.Эрдэнэ, Ц.Батбаяр, Ц.Шинэбаяр, Ц.Даваасүрэн, Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир нар байр сууриа хадгалсаар үлдлээ.


Тиймээс эх орныхоо эрх ашгийн төлөө тэмцэж буй эдгээр гишүүдийг магтууштай. Учир нь асар их нэр нөлөө,-хөрөнгө мөнгөний урсгалыг сөрж дуугарах зоригтон өнөөдөр монголд алга. Харин энэ асуудлын эсрэг олонх болж буй эрхмүүд эх орныхоо эрх ашгийн төлөө нэг ч үг дуугаралгүй, суусаар. Ингээд Ерөнхий сайдыг огцруулах албан бичгийг өргөн барьсан гишүүдийн УИХ-д ажилласан намтрыг товч танилцуулья.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
Тэрээр 2004 онд нийслэлийн дүүргээс сонгогдож УИХ-ын гишүүн болсноос хойш хоёр удаагийн парламентад ажиллаж байна.


УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр
2008 оны сонгуульд нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон.


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
Нийслэлийн ардчилсан намын даргын албыг хашиж байхдаа 2008 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлсэн.

УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ
Анх 2004 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа.


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
УИХ-ын сонгуульд 2008 онд нэр дэвшин сонгогдсон.


УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир
УИХ-д 2008 онд дэвшин ялалт байгуулж,УИХ-ын гишүүнзэр ажиллаж байна.


УИХ-ын гишүүн З.Энхболд
2004-2008, 2008-2012 онд УИХ-д сонгогдон ажиллаж буй.


УИХ-ын гишүүн Н.Батбаяр
1999-2000 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2004-оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр

Улаанбаатар хотын даргын албанаас бууж 2008 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.