Эрх мэдэлгүй өнгөрүүлсэн Ю.Лужковын нэг жил
Хувь тавилан гэж сонин юм. Жил гаруйн өмнө л Москва хотын мээр Юрий Лужков шиг эрх мэдэлтэй, их мөнгөтэй хүн ховор байлаа.Гэтэл одоо байдал эрс өөр болжээ.
ТЭР ХЭМЖЭЭЛШГҮЙ ЭРХ МЭДЛИЙН ӨМНӨ ХҮЧИН МӨХӨСТЖЭЭ
Пужков Москва хотыг 18 жил удирджээ. Хэн ч яаж ч сайн ажиллаж байсан солигдохоор их хугацаа. Харин тэp байсаар л байв. Хийсэн бүтээсэн ажилтай, хотдоо ихээхэн нэр хүндтэй түүнийг албан тушаалаас нь буулгаж чадах улстөрийн хүчин алга байлаа. Ельцины засаглалын үед ихэд хүчирхэгжсэнЛужков-Примаков нарын бүлэглэлийн сүүлчийн могикан болсон тэрээр албан тушаалдаа дахиад таван жил болохоор төлөвлөчихсөн байж. Түүний энэ хүслийг хазаарлаж жирийн иргэн болгож чадах хүн нь Ерөнхийлөгч Медведев байсныг тэр уг нь мэдэж байсан юм. Ельциныг Ерөнхийлөгч байхад Пужков дараагийн Ерөнхийлөгчид яригдаж байсан удаатай. Их мөнгөний урсгалыг атгачихсан түүний бүлэглэлд бараг бүгд л мөргөдөг байв. Үндсэндээ Пужков мөнгийг нь олж Примаков улс төрийн шийдвэрийг бичиж байсан хүчирхэг бүлэглэлээс төрийн тэргүүн ч айж байсан юм.
Ерөнхийлөгчөөс буусны дараа гарцаагүй шоронд орохоо мэдэрсэн Ельцинд энэхүү хүчирхэг бүлэглэлийг нухчин дарах хүчирхэг, эрч хүчтэй хүн хэрэгтэй байсан. Тэгээд Березовскийд санал болгоход тэр шууд л татгалзжээ. Харин өөр итгэлтэй хүн олж өгч чадна гээд нэг өдөр Путинийг дагуулж ирсэн байна. Ельцин Путинд хандаж чи чадах ёстой гэж хэлээд явуулжээ. Путиний нүднээс бүхнийг чадна гэсэн эрч хүчийг харлаа, энэ залуу чадна гэж Ельцин хэлж байсныг Березовский хожим дурсан ярьсан байдаг. Ингээд л Путиний улс төрийн замнал жинхэнэ утгаараа эхэлсэн түүхтэй.
Үнэхээр хүчирхэг байсан тул Путин яаж ч хичээгээд Лужковыг улс төрийн тавцангаас зайлуулж их мөнгөний авдарын түлхүүрийг булааж чадахгүй л байв. Өдөр хоног өнгөрсөөр, Лужков мocквa хотыг удирдсаар л байлаа. Путин түүнийг шууд огцруулахын оронд эвээр асуудлыг шийдэх гэж олон жил хүлээжээ. Тэд ерөнхийдөө ойлголцоод явж байсан юм. Гэтэл эрх баригчдын бүхнийг гартаа авах гэсэн шахалт угийн шазруун Лужковт таалагдсангүй. Тэр эрх баригчидтай тулах хэцүү гэдгийг мэдсээр байж тэмцжээ.Тиймдээ ч агуу Орос улс дарангуйллын засаглалд орох ёстой гэж зоригтой хэлдэг байв. Нэг өдөр Ерөнхийлөгч дуудаж. Пужков саналыг нь (тэдний хооронд ямар яриа болсныг хэн ч мэдэхгүй хүлээж авахгүй гэж зоригтой хэлээд гараад явж. Харин маргааш нь тэр ажлаасаа халагдсанаа мэджээ. Ийм л явдал болж. Лужков хэмжээлшгүй эрх мэдлийн өмнө ийн хүчин мөхөстжээ. Тэр зоригтой байснаараа өөрийгөө болоод гэр бүлээ ямар хэцүү байдалд оруулснаа хожимдож ухаарчээ.
ЛУЖКОВ САРД НЭГ РУБЛИЙН ЦАЛИН АВЧ БАЙНА
Лужковын засаглалын үед Москвад бүтээн байгуулалт ид өрнөж байв. Тэр үүнээс хувь хүртэхээ ч мартсангүй. Түүний эхнэрийн компани хотын төвийн аль өнгөтэй өөдтэй газрыг авч янз бүрийн барилга сүндэрлүүлж байв. Тэр хэрээр Лужковын гэр бүлийн хөрөнгө зузаарсаар нэг л өдөр эхнэр Елена Батурина нь Оросын төдийгүй дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг болжээ.
Албан тушаал эрх мэдлээ алдсан Лужковыг олигархиудын адил нутгаасаа дүрвэж гадаадад амьдарна гэж олон хүн таамаглаж байлаа. Харин тэр бусдын замаар явахыг хүссэнгүй. Нутагтаа үлдэхээр шийдэж эрх баригчдын гайхлыг төрүүлжээ. Одоо тэр Москвагийн олон улс судлалын их сургуулийн томоохон хот суурингийн хөгжлийн асуудал эрхэлсэн факультетийг удирдаж байна.О юутнууд түүнийг үнэхээр их хүндэлдэг. Лужков ч хотын хөгжлийн талаар үзсэн, харсан, хийсэн бүхнээ ярьсаар. Эдүгээ Москва хотод тулгарч байгаа олон асуудлаас замын бөглөрлийг л би шийдэж чадаагүй бусдыг нь ямар ч гэсэн шийдэх арга замд нь оруулсан гэж Пужков ярьдаг ажээ. Түүнийг зөвхөн даргын суудал дээр заларч байсан гэж олон хүн боддог нь эндүүрэл байж. Лужков хотын дарга байхдаа өөрийн нэр дээр 123 шинэ бүтээл оновчтой санал бүртгүүлсэн байна. Бусадтай хамтарсан нь ч бий өөрөө санаачилсан нь ч бий. Эмчилгээний шинэ арга, хоолны жор гээд л түүний бүтээлийн урт жагсаалт хөвөрнө.
Их сургуульд ажиллаад Лужков сард ердөө нэг рубль авч байгаа. Үүнийгээ, тэтгэврийн хөгшин их мөнгөөр яахав дээ гэж тайлбарладаг. Амралтын өдрүүдэд тэрээр Калининградад байх морин тойруулгадаа байнга очдог байна. Хотын дарга байхдаа ч байнга явдаг байж. Яаж ч ядуурсан бай морьтойгоо л үлдэнэ шүү гэж хэлэх Лужков залуучуудаас дутахгүй моринд сайн. Түүнийг моринд хорхойтойг дуулсан хүмүүс ёстой л янз бүрийн үүлдрийн морь бэлэглэж байжээ. Германд явж байхад нь хувин дүүрэн хурдан удмын хүлгийн хөлдөөсөн ур хүртэл бэлэглэж байсан удаатай. Тэрээр одоо ч хэдэн морьтойгоо хэлдэггүй, нуудаг ажээ.
ИХ ХӨРӨНГӨ НЬ ЮУ БОЛСОН БЭ
Лужковын засаглалын үед Москвагийн мөнгийг үр ашиггүй олон зүйлд зарцуулж байсны тод жишээ нь Калуга дахь «Мосмедыньагропром» нэгдлийн хотхон. Хотын ойролцоо дөрвөн тосгон байгуулж 100 гаруй таун хаус байгуулсан нь одоо ч олны анхаарлыг татдаг. Бараг зургаан тэрбум рубль зарцуулж босгосон энэ газарт гадаадын зочид төлөөлөгчдийг авчирч оросууд тосгонд хэрхэн тансаг "амьдарч" болдгийг харуулдаг байжээ. Одоо энэ газрыг Москвагаас санхүүжүүлэхээ больж дуудлага худалдаанд оруулах гэж байгаа ажээ. Улсад ямар ч ашиггүй ийм байгууламж олныг барьсан нь мөнгө угаах сайхан сэдэл болж өгчээ. Одоо түүний ийм аргаар босгосон бүхнийг хувьчлахаар болсон байна.
Олсон бүхнээ эхнэрийнхээ нэр дээршилжүүлж байсан Лужковын тэрбумаар тоологдох хөрөнгө одоо эргээдулсынх болох замдаа оржээ. Ямар чтом бизнесийг зээлгүйгээр хийнэ гэжбайдаггүй. Энэ нь ч Лужковын эхнэрийн компанийг тойрсонгүй. ХаринЛужковыг ажилтай байх үеэс ялгаатайнь банкууд болон хөрөнгө оруулалтынгазрууд мөнгөө зэрэг нэхээд эхэлжээ.Ийм шахалтад орсон Батурина одоокомпаниа худалдахаас өөр аргагүйболоод байгаа юм. "Интеко" компанийг нь "Бинбанк"-ын ерөнхийлегч Михаил Шишханов 1,2 тэрбум доллараархудалдаж авах нь тодорхой болж одооталууд гарын үсэг зурах л үлдээд байгаа гэнэ. 1,2 тэрбум доллар гэдэг маших мөнгө. Лужковын хувьд аз дутахадэнэ их мөнгө эзэндээ бус өрөө дарахад зарцуулагдах болжээ. "АиФ"-д бичсэнээр ихээр бодоход гурван саядоллар л тэдний гэр бүлд үлдэж байна.Гурван сая багагүй мөнгө хэдий ч амьжиргааны төвшин өндөр Москвад амьдрахад бас Москвагийн экс даргадбол хүрэлцэхгүй л мөнгө.
Загасчны морь усгүй гэгчээр эхнэр нь тансаг зэрэглэлийн олон байр барьсан ч өөрийн эзэмшилд нэгийг ч аваагүй байжээ. Бүр гайхалтай нь хотын захиргаанаас өгсөн байраа шилжүүлээд хэд хоног хамаатныдаа амьдарч байсан байна. Хоногт бараг хагас сая долларын цэвэр ашиг олдог байсан Батуринагийн бизнесийн амжилт одоо зөвхөн түүх болон үлдэв. Түүний зовлон үүгээр дууссангүй. Одоо тэрээр газрын хууль бус наймааны хэрэгт холбогдоод байна. Өмнө нь ч түүнийг газрын наймаанаас 13 тэрбумыг завшсан талаар шуугиж шүүх цагдаад дуудагдаж байв. Гэхдээ тэр үед Лужков эрх мэдэлтэй байсан, харин одоо бол юуг ч аргалж чадахааргүй болоод байгаа юм.
Одоо Лужковт мөнгөнөөс илүүтэйгээр эхнэрээ, гэр бүлээ аврах үүрэг ногдож байна. Ажлаас халсных нь дараа шинэ мээр Лужковын багийг тэр чигээр нь авч үлджээ. Заримыг нь албан тушаал дэвшүүлж заримыг нь өөр хотод удирдах ажилд илгээжээ. Лужковын хүмүүсийг өрөвдсөндөө бус түүнийг багаас нь салгаж дахин босч чадахааргүй болгосон нь энэ аж. Энэ талаар Лужков "Ажилгүй болсны маргааш л бүх зүйл өөрчлөгдсөн. Бүгд намайг танихаа больсон. Үнэхээр аймшигтай байлаа. Харин хэдэн сайн найзаасаа би өөрөө холдсон. Яагаад гэвэл би тэдэнд гай болохыг хүсээгүй юм. Магадгүй намайг хүмүүс амиа хорлохоос өөр аргагүй боллоо гэж бодож байгаа байх.Надад гутрах шалтгаан алга. Хэрвээ 25 настай байсан бол би магадгүй өөрийгөө дүүжлэх байсан болов уу. Харин би 75 настай энэ л надад одоо тайтгарал болж байна даа" гэж ярьж сууна.
Оросын хамгийн нөлөө бүхий улстөрч байсан түүнийг Путиний ганцаарчилсан засаглалыг задлах боломжтой ганц хүн гэж, бас сөрөг хүчнийг зангидах гол фигур гэж үздэг байсан юм. Харин одоо тэрхүү хүчирхэг хүнээс малгайгаараа хөлсөө арчин зогсох жирийн өвөө л үлджээ.