2011.10.11
Франц, Оросын Ерөнхийлөгчид итали брэндээр гангардаг
Обама шинэ моод гаргагч
Медведев гараар урласан хувцаст дуртай
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Италийн «Brionb, «Kiton» брэндийн гараар урласан, хар хөх, эсвэл хар өнгийн, нэг энгэртээ товчилдог костюмаар гангардаг. Мөн хөх, улаан өнгийн торгон зангиа зууж, Николя Саркози шиг «Вегtulli» брэндийн гутал өмсдвг байна.Цагны хувьд Швейцарийн «Breguet», «Franck Muller», «Patek Рhilliре»-ийн бүтээгдэхүүнийг сонгодог. Дашрамд дурдахад ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин ч бас түүнийх шиг сонголттой гэсэн шүү.Саркози үндэсний бүтээгдэхүүнээс татгалзжээ
Николя Саркози бол Парисын загвар зохион бүтээгчдийн урласан костюмаас татгалзсан Францын анхны Ерөнхийлөгч. Түүний өмсдөг гурван товчтой, нэг энгэртээ товчилдог ихэнх костюм Италийн «Kiton», «Stefano Ricci», «Brunello Cuccinelli», «Brioni» зэрэг брэндийнх. Саркози тангараг өргөх ёслолын ажиллагаандаа хүртэл «Ргасlа»-гийн хөх fнгийн пиджак, өмдөөр гангарсан удаатай. Сонирхуулахад тэрбээр өөрийг нь 7-9 см өндөр харагдуулах ид шидтэй Италийн «Вегtulli» брэндийн гутал өмсөж, Швейцарийн «Rolex» цагаар гангардаг.Ангела Меркель эрчүүд шиг хувцасладаг
Германы канцлер Ангела Меркелийг дэлхийн хамгийн муухай хувцасладаг улстөрч хэмээдэг. Үнэхээр ч тэрбээр банзал өмсдөггүй, цайвар өнгө, цэцэгтэй хээнд дургүй гээд төр түшилцэж яваа эмэгтэйчүүдээс огт өөр загвараар хувцасладаг.Ангела Меркель Германы үйлдвэрийн эрэгтэй загварын хослол өмсөж, хаа нэг тод өнгийн пиджакаар гангардаг аж. Канцлерийн хувцсыг Гамбург хотын дизайнер Беттина Шенбах урладаг. Ангела Меркель Швейцарийн «Jaeger-LeCoultre» цаг-наас өөр гоёл чимэглэл бараг зүүдэггүй.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.