2011.09.16
Ч.Улаан: Амьдрал, ажил үйлсээ даатгадаг морь шүтээнтэй хүн дээ би
"Улс төргүй яриа" булангийн зочноор УИХ-ын гишүүн Ч.Улаан уригдлаа. Ээж гэдэг цагаан сүүний бурхан, адуу гэгч гал амьтан шүтээн сэтгэлийнх нь хойморт ямагт залаатай байдаг энэ эрхэмтэй нутаг ус, бага нас, үзэл бодлынх нь талаар ярилцлаа.
Сүхбаатарчууд хурдан хүлэг, байгаль дэлхийгээ шүтэж, дээдлэж ирсэн хүмүүс. Тиймээс тэдний бишрэл хүндэтгэжл, хүсэл сонирхол, зан заншилыг нь дээдлэх учиртай. Нөгөө талаар морь хийморьтой амьтан. Очирн үеийн хэллэгээр бол их энергитэй амьтан юм даа. Энэ нь хувь хүний амьдрал, ажил үйл өөдрөг байхад нөлөөлдөг гэдэгт итгэдэг.
-Таныг жанжны нутгаас төрж гарсан оюуны ир бяр тэнцүүхэн улстөрчдийн нэг гэдгийг хүмүүс андахгүй. Харин яг аль хошуу, ямар овгийн хүн бэ гэдгийг тэр бүр мэдэхгүй болов уу?
-Миний өвөг дээдэс Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Дарьганга сумын нутгаар нутаглаж ирсэн. Дээр үед бие даасан сүрэгчин хошуу байсан юм. Түүнд хамрагдаж байсан зургаан сум бий. Би Дарьганга хошууны хүн дээ.-Тэгэхээр та чинь дарьганга хүн байх нь ээ. Ингэхэд та өөрөөсөө дээш хэдэн үеэ мэддэг вэ?
-Тийм ээ. Нэг их олон үе мэддэг гэж худлаа яриад яахав. Би дээшээ дөрвөн үеэ мэднэ, гэхдээ аав, ээжийн ярьж танилцуулснаар шүү дээ. Надаас дээш дөрөв дэх үе бол Дарьганга хошууны ноён хүн байсан юм билээ. Дарыангын "Шарсахалт" гэдэг хочтой Жимбээ ноёны үр удам. Би Сүхбаатар аймагт төрсөн. Гэхдээ тэнд өсч торниогүй, сургуульд сураагүй, ажил алба хашаагүй. Эцэг эхийн минь ариун шүтээн, уугуулнутаг, өвөг дээдсийн өвуламжлал энэ бүхэнуламжлагдсан нутаг орон,байгаль дэлхийтэйгээхолбогдсон холбоос бий.Би 1996 оноос хойш Сүхбаатар аймагт УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. Үүнээс хойш олон хүмүүстэй танилцлаа. Яриад, мэдэлцээд ирвэл ах дүү садан олон байдаг юм байна. Өвөг дээдсийн сүнс шүтээн оршсон энэ нутгийг хөгжүүлж дээшлүүлье, хүн ардынхнь амьдрал ахуйг сайжруулья гэсэн чи нсэтгэлээр хамтарч ажиллаад арав гаруй жилийг ардаа орхилоо. Манай нутаг бол түүх уламжлалын баялаг өвтэй, төрийн олон зүтгэлтнүүдтэй. Ер нь жанжнаараа овоглох ховорхон хувь зохиол Сүхбаатар аймгийнханд л оногдсон.-Та хаана өсч торниж, сургууль соёлын мөр хөөв?
-Намайг тав, зургааннас хүртэл манайхнийслэл хотод байсан. Аавминь цаг уур,шинжилгээний албанд ажилладаг байсан учраас хөдөө орон нутгаар явж ажилладаг байж л дээ. Тэгээд намайг зургаан настай байхад Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод шилжиж очиж, би тэнд бага сургууль төгссөн. Эргээд 1966 онд нийслэлд ирж дунд сургууль төгссөн. Сүхбаатарын уугуул, Улаанбаатарын суугуул, тэгэхдээ бас дунд нь Сэлэнгээр дамжсан хүн дээ би.-Та багадаа ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг байв. Нисгэгч болохсон гэж ярьдаг хүүхэд байсан гэж сонссон санагдана?
- Хөдөөнөөс хотод ирж сургуульд орсноос хойш зохион бүтээгч инженер болох сонирхолтой байсан.Тэгээд пионерийн ордны нисэх загварын дугуйлан долон жил явсан. Тэнд онгоц нисгэж, тэмцээн уралдаанд оролцдог байлаа. Аравдугаар анги төгстлөө зохион бүтээгчин иженер болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй явсан. Аравдугаар анги төгсөхөд, нисгэгчийн сургуулийн хуваарь ирээгүй. Олон хуваарь дунд ганцхан уул уурхайн инженер-эдийн засагчийн хуваарь ирж, би тэрийг авсан. Яагаад гэвэл багаасаа машин техник сонирхдог надад дөхүү санагдсан хэрэг. Хоёрдугаарт, бид ярьж байгаад инженер-эдийн засагч хосолсон оновчтой хослол юм гэсэн сонголтод хүрсэн. Ингээд ОХУ-руу уурхайн инженер-эдийн засагчийн мэргэжлээр боловсрол эзэмшсэн .Сургуулиа 1977 онд төгсч ирээд Улсын төлөвлөгөө, эдийн засгийн төв байгууллагад хуваарилагдаж очсон. Оюутнуудыг төгсөөд ирэхэд сурлага,хүмүүжлийнх нь байдлыг Намын Төв Хороо судлаадхаана яаж ажиллах вэгэдэг чиг хандлагыг гаргачихсан байдаг байлаа. Намын мэдлийн нөөц боловсон хүчний судалгаанд орж, эдийн засгийн төв байгууллагад ажиллах завшаан тохиосон. Ингээд 3О гаруй жил ажиллаж байна.-Сурлагаар ямархуу байв?
-Дунд сургуульд,оюутан болоод ч сурлагаар нүүр улайхааргүй байсан. Ялангуяа аравдугаар ангид байхад манай анги сурлагаар тэргүүний хамт олон болж, зургаан хүүхэд сургуулиа алтан медальтай төгсч байсны нэг нь би. Одоо тэднээс хамгийн ойрхон байгаа нь УИХ-ын гишүүн Р.Раш.-Тэгвэл, Р.Раш гуай та хоёр нийлж хэр дүрсгүйтэж байв аа?
-Бид хэн хэн нь номын мөр хөөсөн хэрсүү хүүхдүүд байсан юм гэж одоо боддог. Миний хувьд долдугаар ангид байхад ээж минь нас барж, аавтайгаа хоёулаа үлдсэн. Тэр үеэс л амьдралд хөлөө олох, өрх гэрээ аавтайгаа хамт үүрч явах гэж зүтгэж байсан учраас тэр. Зарим оюутнууд "цагаасаа эрт өтөлчихсөн амьтан' гэж ярьдаг л байсан гэнэ лээ. Амьдралын хар цагааныг бодох болсон үе минь тэр байж дээ. Бас тэрүүхэндээ спортоор хичээллэдэг хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Гэхдээ их зөв хөдөлгөөн байж. Нохой муур алаад, цонх хагалаад явдаг хөдөлгөөнтэй хүүхэд алийг тэр гэхэв. Мэдээж бужигнаад, бөмбөг өшиглөөд, айлын хашаагаар бөмбөгөө давуулчихаад хашаа давахыг алийг тэр гэхэв. Энэ бол байдаг л зүйл байлаа. Оюутан байхад цаг зав бага. Чөлөө гарвал спортоор хичээллэдэг байсан.-Ингэхэд та хүний ганц хүү юм уу?
-Би айлын ганц хүү. Дээрээ нэг эгчтэй юм. Миний өргөмөл эгч. Өргөсөн аав ээж минь хүү, охин өргөж авсан нь бид юм. Төрсөн гэртээ бол би долуулаа. Хамт өсөөгүй болохоор хэзээ хойно тэдэнтэйгээ танилцсан.-Хэр эрх өссөн нь асуултгүй биз?
-Их эрх танхи өссөн. Хөлд орсон цагаасаа л дугуй унаж, түүний дараа залгуулаад хоёр дугуйт унаж байсан бол гурвандугуйт болоод л ахиад явсан. Тавдугаар ангид мянгын хар дугуй, наймдугаар ангид мотоцикль унаж байлаа. Хичээлдээ мотоцикльтой явдаг явдаг сурагч байсан.Тэгээд есдүгээр ангид жолооны курст сураад үнэмлэх авч байлаа. Би 1971 оны жолооч, аав миньтехниктэй их ойр зөвчиглэл рүү авьяас бололцоог минь чиглүүлсэн юм. Мөсөн дээр гулгах, гар бөмбөгөөр хичээллэж, улсын цолтой болсон гээд л тоочоод байвал идэвхитэй хүүхэд байжээ, эргээд санахад.-Мундаг авьяастай хүүхэд байжээ. Гэхдээ чаддаггүй юм байж таарнаа даа?
-Ганцхан юмыг л чаддаггүй байсан. Одоо ч муу. Тэрийг хэлээд юу хийх вэ-Тэгж яаж болох вэ, уншигчдын урам хугарна шүү дээ.
-Арван жилд нүүр улайдаг ганц юм байсан нь дуу хөгжим. Дууны хичээл орохоор аль болох дуулахгүйн төлөө нот бичих мэтийг хийнэ шүү дээ. Багаасаа л чи солгой хоолойтой гэсээр сэтгэл зүйн барьер тогтчихсон юм шиг байгаа юм. Харин дуу хөгжмийг сонсох, ойлгох талдаа бол сайн. Их ч сонирхдог. Мэдэхгүй дуу байхгүй, одооны зохиолын дууг бүгдийг сонсдог.-Хип, хоп дуунуудыг сонсдог уу?
-За даа, зохиолынхоо дууг л сонирхож сонсдог. Хип хоп сонирхдоггүй, ойлгоё гэж ч хичээдэггүй. Ний нуугүй ярихад тэнд шүүмжилмээр юм байдаг. Тийм учраас анхаарал хандуулдаггүй.-Та хэр олон найзтай вэ. Гаднаасаа зожиг, их зантай яравгар юм шиг харагдах юм. Гэхдээ ярилцаж суух зуур би тэр бодлоо бага багаар гээлээ?
-Хамт ажиллаж, суралцаж байсан хүмүүс анх тэгж бодож байлаа гэж ний нуугүй болсон хойноо хэлж байдаг л юм. Арван жилийнхэн, багын найзуудаа цуглуулах ажилд би л эхэлж хөдөлж, зохион байгуулдаг, нийтэч талдаа хүн. Гэхдээ ууж наргиад, дуулж хуурдаад явахгүй болохоор хүмүүс зожиг гэж боддог байх.-Уух үедээ ууна биз дээ?
-Өө яахав дээ, шимийн архиа уучихна. Бас 12 градусаас доош вино байвал буцахгүй. Түүнээс дээш градустай хатуу архийг ууж чадахгүй. Чадахгүй ч биш, миний бие организм хүлээж авдаггүй юм. Гэхдээ ярьж, хөгжилдөж суух чинь заавал хатуу архины хэрэггүй шүү дээ.-Найз гэдэг хэн бэ?
-Найз гэдэг бие биеэ ойлгож, хэн хэнээ орлон нөхөж чадах хүмүүсийг л хэлэх байх гэж боддог. Нөхөд бол өөр хэрэг. Ажил үйлс нэгтэй, тодорхой чиглэлд хамтарч ажиллаж байгаа хүмүүс бол нөхөд юм. Найз бол ховорхон байх аа. Ингээд хуруу дараад бодоод байхаар би их цөөхөн найзтай. Нөхөд бол олон бий, тэр дотроо журмын нөхөд олон.-Таны хобби?
-Саяхныг хүртэл спортоор хичээллэдэг байлаа. Сүүлийн үед үндэсний спортын нэг, моринд хоббитой болсон.Үүнд нөлөөлсөн олон зүйлбий. Мэдээж Сүхбаатар аймгаас удаа дараа УИХ-д сонгогдсон нь их нөлөөлсөн. Сүхбаатарчууд хурдан хүлэг, байгаль дэлхийгээ шүтэж, дээдэлж ирсэн хүмүүс. Тиймээс тэдний бишрэлхүндэтгэл, хүсэлсонирхол, зан заншлыг нь дээдлэх учиртай. Нөгөө талаар, морь хийморьтой амьтан. Орчин үеийн хэллэгээр бол их эерэг энергитэй амьтан юм даа. Энэ нь хувь хүний амьдрал, ажил үйлс өөдрөг байхад нөлөөлдөг гэдэгт итгэдэг. Морь бол миний хобби, бас ариун шүтээн.-Та хэр олон адуутай вэ?
-Овоо хэдэн юм бий.-Та гэр бүлтэйгээ хэдийд танилцав. Миний санахад гурван охинтой санагдана?
-Охид минь том болцгоосон. Би гэргийтэйгээ хэдийд танилцсанаа мэддэггүй юм. Яривал урт түүх болно.Намайг зургаан настай байхад манай хоёр гэр нийслэлд нэг хашаанд байсан юм гэнэ лээ. Одоо бидэнд байгаа баримт бол миний зургаан настай, эхнэрийн гурав орчим настайдаа хамт авахуулсан гэрэл зураг байдаг.-Эдийн засагчдыг тооцоотой хүмүүс гэлцдэг. Та хэр вэ?
-Мэдээж, нэгдүгээрт эзэмшсэн мэргэжил, хоёрдугаарт ажиллаж өдий хүрсэн орчин нөлөөлж байгаа учраас дээд зэргийн тооцоотой. Гэхдээ харамч нарийн гэдэг утгаар биш. Энэ бол эдийн засагчдын мэргэжлийн онцлог.-Тэгвэл та баян хүн үү?
-Би оюун ухаан, сэтгэл санаагаараа өөдрөг баян. Эд материалын хувьд баян гэвэл зарим хүн доог тохуу хийнэ биз дээ. Би жирийн л нэгэн албан хаагч, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа шүү дээ.-Нийгмийн тухай таны бодол. Хөгжилд хүрэхэд юу хэрэгтэй бол, таныхаар...
-Өнөөдөр манай нийгэмд гүжирдлэггүтгэлэг их байна. Цөөхөн монголчууд бие биеэ ойлгож ажиллаж амьдарвал хөгжилд хүрэхэд ойрхон. Хүн бүхэн тайван амгалан байж, бие биедээ эерэг энерги түгээж байхын тулд хичээгээсэй.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.