Миний тактик бол амжилтаа дутуу үнэлж, амласнаасаа илүүд хүрэх
2011.08.26

Миний тактик бол амжилтаа дутуу үнэлж, амласнаасаа илүүд хүрэх

Сингапурын анхны Ерөнхий сайд, манай эрин үеийн хамгийн агуу улстөрчдийн нэг Ли Куан Ю хэдхэн өдрийн өмнө албан тушаалаа орхихоо мэдэгдлээ. Дашрамд сонордуулахад тэрбээр өөрийн хүү, Ерөнхий сайд Ли Сянь Луны зөвлөх юм байна. Загасчдын ядуу тосгон Сингапурыг хөгжин цэцэглэж буй улс орон болгон хувиргасан тэрбээр «Залууст зам тавьж өгөхийн тулд явж байна» гэж хэлэв. 87 настай Ли Куан 30 жилийн турш /1959-1990 он/ Сингапурын Ерөнхий сайдаар ажиллаж, долоон жил Засгийн газрын зөвлөх хийжээ. Байгалийн ямар ч нөөц баялаггүй орон дэлхийн хамгийн баян, соёлч улс болсон нь авлига, хээл хахуулийг бүрмөсөн устгасантай холбоотой.

1950-иад онд Сингапур чухам Ли Куаны хучин чармайлтаар англи хэлийг үндсэн хэл болгож, үсрэнгүй хөгжжээ. Түүнээс сурах юм бизнес сургуулийн оюут-нууд төдийгүй түшмэд, улстөрчдөд ч бий. Нас өндөр болсон ч Ли Куан дэлхийн уйл явдлыг сонирхсон хэвээр. Хошин шогийн мэдрэмжтэй тэрбээр хаа ч явсан бусдыг өөртөө татаж чаддаг. «Сингапурын гайхамшиг»-ийг бүтээгчдийн нэг Ли Куан Ю өөрийн амжилтын түүхийг ийнхүү өгүүлж байна.
-Танд юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Би сайн хуульч болохыг хүсч байлаа. Британичуудын захирч буй улс оронд мэдээж бүх шүүгч, прокурор нь британичууд байсан. Иймээс би тэдэн шиг британи хүн болж, Британийн англи хэл сурч, хуулийн шилдэг сургуульд суралцах ёстой боллоо. Би төгсөөд эх орондоо ирж, Британийн хуулийн сургуульд ажилласан. Хэсэг хугацааны дараа Үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллаж, дараа нь сонгуульд оролцв. Гэтэл би ялж, харин босс маань ялагдсан. Тэр надад явсан нь дээр гээд намайг шууд ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлсэн. Дараа нь би нэг найзтайгаа хувийн фирм байгуулан, шинэ технологи судалж эхэллээ. Хэрэв та өөрийн бизнесийг сонирхолтойгоор бусдад өгүүлбэл тэд таныг сонсоно. Цаг үргэлж ямар нэг шинэ юманд суралцаж байх хэрэгтэй. Дараа нь би улстөр хөөсөн дөө.
-Таныг авлигын эсрэг хамгийн сайн тэмцэгч гэдэг?
-Манайх бол ер бусын улс. Намайг төрийн эрхэнд гарахаас өмнө авлигад их идэгдсэн байлаа. Өмнө нь манайхыг британичууд захирч байсан шүү дээ. Тэд эрх мэдлээ орон нутгийн сайдуудтаи хуваалцаж, шилжилтийн үед бүр ч их эрх мэдэлтэй болгосон. Төрийн эрхийг ийм маягаар шилжүүлэх нь бэлэг, мөнгө гээд хээл хахуульд идэгдэх шалтгаан болдог. Бид засгийг гартаа авсны дараа үүнийг зогсоохгүй бол улс орноо авч үлдэж чадахгүй байсан юм. Манай хөршүүд нефть, байгалийн хий, ой мод гээд асар их баялагтай, бас гол мөрөн, усан цахилгаан станцтай байсан. Гэтэл манайх ердөө жижигхэн арал л байлаа. Ингээд яаж амьд үлдэх вэ гэдэг асуудал улс орны өмнө тулгарсан. Тэгээд бид өөр зарч-маар амьдрах ёстой гэж шийд-сэн. Танайд авлига авдаг бол харин манайд үгүй. Танай эдийн засаг үр дүн багатай бол манайд эсрэгээр. Танай улсад амьдрах аюултай бол манайд бүсгүй хүн шөнийн гурван цагт гүйлтээр хичээллэсэн ч айх юмгүй. Үүнд хүрэхийн тулд юуны өмнө «Бид өөрсдийн замаар явахгүй бол баларна» гэдгийг ард иргэддээ ойлгуулсан. Манайд байгалийн баялаг байхгүй ч бүс нутагтаа томоохон нефть боловсруулах үйлдвэр, нефть-химийн цогцолбортой байлаа.
-Сингапур яаж бар улс болсон юм бэ?
-Манайд бух том компани бий. Яагаад гэвэл Сингапур бол тогтвортой бөгөөд хөрөнгө оруулалтыг хамгаалдаг, үр ашигтай, итгэлтэй улс. Жишээ дурдъя. Арабын орнууд 1973 онд Израилийг дэмждэг АНУ-ыг эсэргүүцэн, нефтийн хориг тавьсан. Тэд «Бусдын харъяалалд байгаа нефть хадгаламжийн газарт хадгалагдаж байгаа нефть ч үнэн хэрэгтээ биднийх учраас зарж болохгүй» гэсэн шаардлагыг тавьж байлаа. Харин манай улс хөгжин цэцэглэхийг хүсч байсан учраас энэ зөрчилд хутгалдах хэрэггүй гэж би шийдсэн юм, Би нефтийнхэнд утасдан «Хэрэв та нар өмнөх шигээ ажил хэргээ явуулах юм бол, мөн бүх алдагдлыг тэгщ хуваах ёстой гэж байгаа бол бид энэ байр суурийг хүлээн зөвшөөрнө. Харин та нар өмнө авч байсныхаа зөвхөн талыг авах болно» гэсэн. Тэд энэ тухай мартаагүй. Өнөөдөр, хямралтай үед ч Сингапур дахь «ЕххопМоbil»-ийн хөрөнгө оруулалт 12 тэрбум долларт хoрчээ. Гэтэл «Exxon» компани «Моbil»-ийг залгихын өмнө зургаан тэрбум доллар байсан юм. Одоо тэд нэмж, 4,5 тэрбумын хөрөнгө оруулалт хийх гэж байгаа учраас нийт хэмжээ 16,5 тэрбум доллар болно. Яагаад гэвэл бид өөрсдийн үүргээс хэзээ ч татгалзахгүй гэдэгт тэд итгэлтэй байдаг. ОХУ-д өрнөдийн нефтийн компаниудад тохиолдсон явдлаас хойш тэд манайх шиг итгэл хүлээтэл их цаг хугацаа шаардлагатай. Хэний зөв, бурууг би шүүхгүй. Бид гэрээнд гарын үсэг зурахын өмнө нөхцөлийг сайн судалдаг, тэгээд нэг бол зурна эсвэл үгүй. Харин гарын үсэг зурсан тохиолдолд бид заавал бүгдийг биелүүлдэг. Гэрээ хэлцэл эхлээд ашиг багатай мэт боловч удаан хугацааны дараа заавал ялалт авч ирэх ёстой.
-Хүүгээ Ерөнхий сайд болгохын тулд нэр хүндээ ашигласан гэж таны тухай ярьдаг. Энэ үнэн үү?
-Энэ асуултыг надад 1001 удаа тавьсан байх. Би хүүгээ томилоогүй. Өөрийнхөө оронд залгамжлагч Го Чок Тонгийг үлдээсэн. Тэр 14 жил энэ албан тушаалыг хашсан бөгөөд миний хүүг орлогчоо болгохоор шийдсэн юм. Би үүнд оролцоогүй. Го Чок Тон-гийг Батлан хамгаалахын сайд байхад миний хүү тэнд Шуурхай удирдлагын дарга байсан. Сайдын хувьд ажилд нь сэтгэл хангалуун байсан гэсэн. Тэгээд хүүд маань ажлаасаа халагдаж, улстөрд орохыг санал болгосон. Би хүүгийнхээ амжилтыг дөвийлгөх хүсэлгүй. Гэхдээ тэр маань Кембрижийн коллежийн математикийн ангийг гайхалтай амжилттай төгссөн. Нөгөө Исаак Ньютоны таталцлын онолоо ба-талсан Тринити коллеж шүү дээ. Маш өндөр стандарттай ч миний хүү бүгдийг өгч, шууд хоёрдугаар дамжаанд орсон. Тэр хоёр жилд бусдын ryрван жилд судалдгийг амжуулсан. Түүний багш нь шилдэг оюутнуудын тэтгэлэг олгодог Сингапурын оюутны нийгэмлэгт захиа бичиж, дамжааныхаа оюутнуудаас 16 баллаар илүү авсан гэж магтсан. Кембрижийн түүхэнд ийм явдал болж байгаагүй. Түүний чадвар ийм л байна даа. Хүү маань англи, хятад, малай хэл мэддэг, орос хэл судалдаг. Тэр Ерөнхий сайдын албан тушаалыг таван жил хашиж байгаа, одоо түүнээс өөр хэн ч энэ албан тушаалд тохирохгүй гэдэгт хүмүүс эргэлзэхээ больсон.
-Та яаж хүмүүсийг өөрийн араас дагуулж чаддаг вэ. Таны нууц?
-Би хэзээ ч бичсэн юмаа харж уншдаггүй, үргэлж сонсогчдын нүд рүү хардаг. Хамгийн гол нь хүмүүсийн анхаарал өөр дээр чинь төвлөрөх ёстой. Би бэлдсэн текстээ мартаад сонсогчид руу хардаг. Санааг маань ойлгоогүй мэт бол би давтдаг, гэхдээ өөрөөр. Ленин зэрэг агуу уран илтгэгч нар ингэдэг байсан байх. Би агуу илтгэгч биш, сурч байгаа. Гэхдээ хэрэв та улстөрөөр оролддог бол телесуфлер бүү ашигла. Би 1952 оноос ажиллаж эхэлсэн. Тэр үед хэдэн хэлээр зэрэг ярих шаардлага гардаг байлаа. Би Их Британиас ирээд Үйлдвэрчний эвлэлд цалингүй ажил хийсэн. Яагаад гэвэл би түүний суурин дээр ирээдүйд улстөрийн нам байгуулах санааг тээж явсан юм. Мөн би малай, хялбарчилсан англи зэрэг эгэл ардын хэлээр ярьж сурсан. Энэ бол ВВС-ийн ярьдаг хэл биш шүү. Бүр зөв бичих дүрэмгүй хэл, товчоор өгүүлэхэд англи үгээр малай хэлээр ярина гэсэн үг. Дараа нь би хятад хэлээр ярьдаг Үйлдвэрчний эвлэлд ажилласан. Ингэж 3-4 хэлээр зэрэг ярих нь хамаг хүчийг ховх сорж байв. Англи хэл нь миний үндсэн хэл, байнга хэрэглэдэг учраас надад хялбар байсан юм. Радиогийн жижиг цонхтой өрөөнд ярьж ярьчихаад агаар дутагдахаар шалан дээр хэвтдэг байлаа. Яагаад гэвэл намайг хэлсэн үг бүртээ чин сэтгэлээсээ итгэдгийг, мөн амласан бүхнээ хийнэ гэдэгт хүмүүс итгээсэй гэсэндээ тэр шүү дээ.-Боловсролын салбарт явуул-сан бодлогоо тайлбарлана уу?-Англи хэлийг үндсэн хэл бол-гох зорилго тавьсан. Эс тэгвэл 1950-иад онд хүмүүс яаж хоолоо олж идэж, олон улсын компаниудтай хэрхэн хамтран ажиллах байсан юм? Хэрэв би зөвхөн малай хэлээр ярьдаг байсан бол балрах байлаа. Ингээд «Бүгд англи хэл сурах ёстой. Харин төрөлх хэлийг хоёрдугаарт тавь. Хятад хэл үүнд яг тохирно» гэсэн уриа гаргасан.Миний тактик гэвэл ирээдүйд олох амжилтуудаа дутуу үнэлж, амласнаасаа илүүд хүрэх. Би ийм байдлаар хүмүүсийн итгэлийг хүлээсэн. 30 жилийн турш ингэж л ажиллаж ирлээ. Үргэлжлэл бий /Маргааш нийтлэгдэх болно/
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.