Сталин далдын хар хүчийг шүтдэг байжээ
2011.08.08

Сталин далдын хар хүчийг шүтдэг байжээ

Фашист Германы удирдагч Адольф Гитлер далдын хүчийг бишрэн шүтдэг байсан тухай хүмүүс сайн мэднэ. Гэтэл фашистуудыг нухчин дарахад гол үүрэг гүйцэтгэсэн ЗХУ-ын удирдагчид, түүний дотор Иосиф Виссармнович Жугашвили буюу Сталин оккульт, нууц хүчийг ашиглаж байсан баримтууд илэрлээ. Итгэх эсэхээ өөрөө мэдтүгэй.

 

ЗХУ-ыг бараг 30 жил захирсан Сталин жирийн нэгэн дарангуйлагч уу эсвэл түүний цаана үл мэдэгдэх, аймшигт хүч нуугдаж байсан уу?

Сталин Тифлиссийн шашны сургуульд хожим нь алдарт оккулист болсон Георгий Гурджиевтэй хамт сурч байжээ. Тэд найзууд байсан төдийгүй Иосиф Жугашвили «Дорнын ахан дүүс» хэмээх Гурджиевын сектэд элссэн гэдэг. Шидтэн, гүн ухаантан Гурджиевын тухай баримтуудад нэгэн нууцлаг ван Нижарадзегийн тухай өгүүлжээ. Нижарадзе ван гэнэт эрс хувирч, өөрчлөгдсөн нь түүний мөн чанарыг энергийн түвшинд сольж, тусгай программ суулгасантай холбоотой юм байна. Нэг ёсондоо түүнийг зомби болгосон аж. Гурджиев дараа нь Нижарадзе ван болон бусад хүний хамт Персийн булан руу экспедици хийжээ. Гэвч ван замдаа чичрэг өвчин тусч, тэд бараг нэг cap Багдадад саатахаас өөр аргагүй болсон байна.

 

Сталин ба Нижарадзе ван нь нэг хүн гэдгийг дам батлах баримт бий. Тэр үед буюу 1899-1900 онд Жугашвили Тифлийн геофизикийн лабораторид ажиллаж байсан учраас багийнхны хамт Персийн булан рүү аялсан байх магадлал өндөр. Тэгээд ч Сталины нүүр цоохор байдаг нь Персийн чичрэг өвчний улмаас бололтой. Түүнчлэн намынхан нь Сталиныг Коба гэж хочилдог нь их сонирхолтой. Яагаад гэвэл энэ нэрийг сүмийн славян хэлээс орчуулбал төлөгч, зөгнөгч гэсэн үг. V зууны сүүлчээр Гүржийи дорнод хэсгийг захирч байсан Персийн хаан Кобадесыг ингэж нэрлэдэг байв. Византийн түүхч Феофан «Агуу шидтэн Кобадес өвөрмөц сектийг тэргүүлж явсан» гэж дурсчээ. Тэрхүү сектийн дүрэм нь өнөөгийн коммунист үзэл санаатай маш төстэй. Өөрөөр хэлбэл энэ сектийнхэн эд хөрөнгийг бүгдэд тэгш хуваарилж, баян ядуугийн ялгаагүй сайхан амьдарна гэж номлодог байсан аж.

 


Сталины үед Улсын аюулгүй албаны дэргэд харь гарагийн соёл иргэншлүүд, эртний соёлын ул мөрийг хайх зорилгоор олон тасаг, хэлтсийг байгуулж байжээ. Яагаад гэвэл большевикууд өөрсдийн байгуулсан их гүрнээ ялагдашгүй болгох мэдлэг, технологийн хойноос хөөцөлдөж байв. Сталин 1941 онд алдартай мэргэн Москвагийн Матрона дээр нууцаар очжээ. Матрона «Улаан азарган тахиа ялна. Ялалт чамд ирнэ. Чи эрх баригчдаас ганцаараа Москваг орхиж явахгүй» гэж Сталинд хэлсэн гэдэг. Харин өөр нэг хувилбараар бол бүсгүй Сталины дух руу нударгаараа цохиж, «Москваг бүү өг. Бод, сайн бод. Александр Невский ирээд бүгдийг араасаа дагуулаад явна» гэсэн байна.

 

ЗХУ-ын тухайн үеийн эрх баригчид алдарт зохиолч, ховсчив Вольф Мессингийг өөрийн зорилгод ашиглаж байсан. Нэг удаа Сталин түүнийг дуудаж, цагаан цаас үзүүлэн, банкнаас 100 мянган рублийг авч ирэх даалгавар өгчээ. Мессинг кассчинд очоод тэр цаасыг 100 мянган рублийн чек гэж итгүүлж чадав. Туршилт дууссаны дараа кассчин эр гарт нь чек биш хоосон цаас байгааг хараад зүрхний шигдээс болсон юм. Сталин дараа нь ЗХУ-ын Дотоод явдлын яамны ардын комиссар Л.П.Бериягийн хамгаалалтыг аргалан, өрөөнд нь ямар ч үнэмлэхгүйгээр нэвтэрч орохыг Мессингэд тушаажээ. Мессинг үүнийг ч хялбархан биелүүлсэн тухай манай сонин хэдэн жилийн өмнө бичсэн билээ.

 

Зарим баримтаас үзэхэд Сталин өөрөө нууц мэдлэг, ер бусын чадвартай байсан бололтой. Тэр өөрийнхөө хөргийг заавал гаанстай зуруулдаг. Яагаад гэвэл тамхины утаа өөрийг нь хамгаалж, бусад хүмүүс болон харийнхныг гэрлэн бүрхүүл рүү нь нэвтрүүлдэггүй гэдэгт Сталин итгэдэг байжээ. Удирдагч Сталин Кремлийн хамгаалалтад хүртэл ид шидийг хэрэглэсэн гэдэг. Мухар сүсэгтэй Сталин дайснуудыгаа ямар нэг нууц ёслолын тусламжтайгаар сэтгэцийн энергийг зэвсэг болгон ашиглах вий гэж сэрэмжилж байсан аж. Сталин шашингүйн үзлийг сурталчлагч байсан. Гэхдээ тэр шашны боловсрол эзэмшсэн учраас эзотерик, далд ухааны талаар мэдлэгтэй байв. Сталин хувийн амьдралаа чанд нууцалж байсан ч түүний далд ертөнцийн судлаачид, зөнчидтэй холбоотой тухай баримтууд илэрсээр байна.

 

Алдарт судлаач Даниил Андреев «Сталин трансад орж чаддаг. Тэрээр хохха хэмээх байдалд ороод астраль ертөнцнйн хамгийн гүн давхаргыг ч хардаг байсан. Агуу удирдагч зөвхөн үүрээр л унтдаг байсан. Энэ нь тодорхой цагт буюу шөнө дуусахын алдад Сталин өөрөөсөө астраль биеийг ялгаруулж чаддаг байсантай холбоотой. Энэ үеэр түүний гадаад дүр төрх хүртэл өөрчлөгдөн, үрчлээс арилж, арьс нь гөлгөр болж, хацар нь ягаарч туяардаг» гэж бичжээ. Сталин энерги олж авах гэж, мөн ирээдүйн үйл явдлыг мэдэн, өөрт тохиолдох аюул заналаас зайлсхийхийн тулд ийм хохха байдалд ордог байсан аж. «Сталин трансад ороод сүнс, чөтгөрүүдтэй харьцдаг байсан. Тэр хүмүүсийг бөөнөөр хоморголон цаазалж байсан нь тэдгээр астраль биетэд тахил өргөж байсан хэрэг» гэж Лндреев баталж байна. Чухам ийм учраас л Сталин засгийн эрхэнд Зөвлөлтийн бусад удирдагчаас илүү удаан тогтож чадсан юм байх. Тэгээд ч Зөвлөлт засаг бусад бүх гүн ухаан, сургаалыг даган бишрэтчдийг маш ихээр хавчиж, залхаан цээрлүүлдэг байман тул далд ертөнцнйг судлагчид «Энд нэг л сэжигтэй. Шашны фанатууд нэг нь нөгөөгөө устгаж байгаа мэт» гэж дүгнэсэн байдаг.

 

Сонирхуулахад Гитлер, Сталин хоёрт далдын хүч сонирхохоос гадна өөр адил тал ч бий. Ватикан тэдэнд ад чөтгөр шүглэсэн гэж үздэг юм байна. «III рейхийн фюрер Адольф Гитлер ба ЗХУ-ын удирдагч Иосиф Сталинд хоёуланд нь ад чөтгөр шүглэсэн байсан. Мэдээж, ад чөтгөр гэж бий. Тэр чөтгөр нэг хүний байтугай хэсэг бүлэг хүмүүс, бүхэл бүтэн ард түмний сүнсийг эзэлж чаддаг. Нацистуудад бүгдэд нь чөтгөр шүглэсэн гэдэгт би бат итгэлтэй байдаг. Гитлер. Сталин нарын хийсэн зүйлийг сана. Тэдний авир төрх, аймшигт үйлдлүүдийг хар. Тэдний тушаалаар жигшүүрт олон нүгэл үйлдэгдсэн. бид нийгмийг ад чөтгөрөөс хамгаалах ёстой» гэж Ватиканы лам Габриеле Аморт мэдэгджээ. Тэрбээр Пап лам XVI Бенедиктийн дэргэд албан ёсны чөтгөр үлдэн хөөгчөөр ажиллаж байсан юм.

 

Ингэхэд дэлхийн II дайны үеэр Пап лам Пий алсын зайнаас Гитлерт шүглэсэн чөтгөрийг зайлуулах оролдлого хийсэн баримт 2006 онд олны хүртээл болсон. Гэвч Пап лам амжилтад хүрээгүй аж. Энэ талаар Аморт лам «Зайнаас чөтгөрийг хөөх нь маш цөөн тохиолдолд үр дүн өгдөг. Мэдээж зайнаас бурханд залбирахад ашиг тустай ч харин чөтгөрийг зайлуулахад нөлөөлөхгүй. Учир нь чөтгөрийг хөөхийн тулд шүглэсэн хүнд ойр байхын зэрэгцээ нөгөө хүн өөрөө зөвшөөрч, хүсэх ёстой» хэмээв. Аморт ламтан амьдралдаа 30 мянга гаруй удаа ийм ёслол хийсэн байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.